Балбын ерөнхий сайд огцорлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Балбын ерөнхий сайд огцорлоо

Балбын ерөнхий сайд Мадхав Кумар Непал (Madhav Kumar Nepal)  огцорсон тухай AFP мэдээлэв. Тэрээр огцорч байгаагаа зургадугаар 30-нд телевизээр ярихдаа мэдэгдсэн ба өмнө нь улс төрийн хямрал гаргахгүй гэж үндсэн намууд нь энэ талаар тохиролцоо хийсэн байлаа.

Коммунист намын лидерыг огцрохыг олон тоотой маоист сөрөг хүчин нь шаардсан юм. 2008 онд маоистууд ялснаас хойш Балбад хаант засаглалыг халаад 2010 оны тавдугаар сарын 28 гэхэд шинэ Үндсэн хуулийг байгуулахаар парламентыг цуглуулсан юм. Есөн сар ажиллааад маоистууд гэнэтхэн Засгийн газраа огцруулсан учир Мадхав Кумар Непал ерөнхий сайд болсон юм.

Засгийн эрхийн төлөөх тэмцэл парламентын ажиллагаанд саад болон тэд Үндсэн хуулиа цагт нь амжуулан боловсруулж чадсангүй. Ингээд үндсэн намууд нь парламентдаа ажлаа үргэлжлүүлэх боломж өгөхөөр тохиролцсны улмаас ерөнхий сайд огцорчээ. Харин хэн түүний оронд ерөнхий сайд болох нь тодорхойгүй байна. Магадгүй, тэр үүрэг гүйцэтгэгчээр ажлаа үргэлжлүүлж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж