Хуучирсан мэдээ: 2014.08.02-нд нийтлэгдсэн

"Индиана Пэйсерс" багийн тоглогч Пол Жорж бэртэл авчээ. Баасан гаригийн орой (08.01) Лас-Вегас хотын "Thomas & Mack" ордонд АНУ-ын шигшээ багийн ДАШТ-ий өмнөх сүүлчийн нээлттэй бэлтгэл болсон. Тоглолтын дөрөвдүгээр үе эхлээд удаагүй байхад Пол Жорж Жеймс Харденыг довтлох үеэр хамгаалалт хийж байгаад хүндээр бэртсэн бөгөөд тэр даруйд тоглолтыг зогсоожээ.

Пол Жорж одоогоор хэдэн сарын турш талбайд гарах боломжгүй болсон бөгөөд түүний оронд хэн нэгнийг дуудах нь тодорхой боллоо. 

Сануулахад, Испани улсад наймдугаар сарын 30-аас есдүгээр сарын 14-ний хооронд дөрвөн жилд нэг удаа болдог эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ болох билээ. 17 дахь удаагийн ДАШТ-нд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөнө. Ази тивээс Иран, БНСУ, Филиппиний шигшээ баг багтсан байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж