Цөмийн физикч өөрийгөө хулгайлагдсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Цөмийн физикч өөрийгөө хулгайлагдсан гэжээ

Ираны цөмийн физикч өөрийг нь АНУ-ын Тагнуулын төв газар хулгайлсан гэсэн ч тэрээр зугтаж чадсан гэж байна. Ираны цөмийн физикч Шахрам Амири 2009 онд Саудын Арабад даяанчлалаар явж байгаад сураггүй болсон юм. Тэр цагаас хойш түүний хувь заяа нь тодорхойгүй байгаа ба Иран физикчийг ТТГ хулгайлсан гэж мэдэгдэж байсан юм. Саяхан Амири гэсэн нэртэй хүний видео бичлэгийг Ираны телевизээр харуулсан бөгөөд Шахрам Амири гэсэн нэртэй хүн тэр бичлэгт “америк тагнуулчдын гараас” зугтаж чадсан одоо Виржиниа мужийн аюулгүй газар нуугдан уг бичлэгийг хийлгэсэн гэж ярьж байна. Тагнуулчид түүнийг хэзээ хэзээгүй барьж магадгүйг тэр хэлсэн байна.

Амири гэх тэр хүн интернэтээр тараагдсан хоёр бичлэгт тайлбар хийлээ. Түүний нэгэнд нь өөрийгөө бас л Амири гэсэн хүн ярьж, түүнийг Саудын ба Америкийн тусгай албаныхан бариад зугтаалгасан, Аризона мужид амьдардаг гэсэн байв

Хоёрдугаар бичлэгт нь “Амири” АНУ-д чөлөөтөй амьдаран сурч байгаа гэжээ. Ираны бичлэгийн Амирий тэр хоёр бичлэгийн эхнийх нь жинхэнэ, хоёр дахь нь хуурамч гэж тайлбарлаад Ираны Засгийн газар түүнийг чөлөөлүүлэн гэрт нь буцаахыг шаардан туслах ёстой гэж уриалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж