Австраличууд Оросын педофилүүдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Австраличууд Оросын педофилүүдийг илрүүлжээ

Хиймэл дагуулын илрүүлэх системын тусламжтайгаар Австралийн цагдаагийнхан Оросын нутаг дэвсгэрт ажиллан хүүхдийн порно тарааж байсан олон улсын гэмт хэргийн бүлгийг илрүүлсэн гэж Оросын Интерполын товчооны дарга Тимур Лахонин мэдэгджээ.

Тухайлбал тэд гэрэл зураг авдаг газар, зурагт оролцсон хүүхдүүдийн сургууль мөн гэмт хэрэгтнүүдийн машины дугаарыг тогтоосон байна.

Лахонин тэмдэглэхдээ хүүхдийн порног тараадаг"интернет-сайтын үндсэн цахим сүлжээ нь"Орост байгаа гэсэн байна.

Оросын Интерполын товчооны удирдлагын хэлснээр мөрдөн байцаагчид үйлчлүүлэгч нараас мөнгө авч түүнийг угаадаг сайтын хариуцагчдын нэрсийг мэдэж байгаа гэнэ. Баривчлагдсан буюу сэжигтнүүдийн талаар Лахонин мэдээлсэнгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж