Топ Болормаа “Камертон”-тай хамт

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Топ Болормаа “Камертон”-тай хамт


АПУ компанийн “Нийслэл” асарт өчигдөр үдэш “Камертон” хамтлагийн 15 жилийн ойн төрсөн өдрийн үдэшлэг болж өнгөрсөн. Топ модель Х.Болормаа залуу насныхаа хит дуунуудыг сонсч нэгэн үдшийг өнгөрүүлэхээр “Камертон” хамтлагийн  үдэшдэгт ирсэн байлаа. Тэрбээр өөрийн “Монгол модель” агентлагийн моделиудтайгаа хамт бүхэл оройжин бүжиглэж, дуулж, үдэшлэгийг чимэж байсан юм. Үргэлжийн шулуун хар үс, хар хувцсаар гоёдог тэрбээр энэ удаа ч энгийн загвартай хар даашинзтай байлаа. Харин үсээ шулуун хэвээр нь байлгаж, харин жижиг сүлжээсүүдээр чимсэн байв. Тэнд байсан “Монгол модель”-ийн богино даашинзтай загвар өмсөгч охид олны харааг эрхгүй булааж байлаа. Тоглолт эхлэхэд  тав зургаагаараа бүжиглэж байсан тэд сүүлдээ  гинжин холбоо үүсгэн уянгын дуун дээр хорь, гучуулаа шахам болж найган бүжиглэцгээж байв. 

Г.Даша

Гэрэл зургийг Э.Тунгалаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж