Сонирхолтой бугуйн цаг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Сонирхолтой бугуйн цаг бүтээжээ

Ухаалаг цагны хөгжилд том дэвшил гаргах Ritot нэртэй ухаалаг цагийг бүтээх төсөл эхлүүлжээ. Уг ухаалаг цаг нь энгийн бугуйвч шиг хэлбэртэй ба бусад ухаалаг гар утаснуудтай адил богино хэмжээний текстэн мэдээлэл, сануулга, ухаалаг гар утсанд ирж буй дуудлага зэргийг харуулах юм.

Ингэхдээ бугуйвчны хажуугаас гэрэл тусан таны гар дээр дүрслэгдэн харагдах аж. Хамгийн том давуу тал нь 150 цагийн турш идэвхитэй горимд ажиллах батерейн хүчин чадалтай аж.

Усны хамгаалалттай, бугуйвч хэлбэрийн уг ухаалаг цагийг 120 ам.долларын үнээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж