Өмнөд Солонгосын Samsung Electronics компани ухаалаг гар утас болон таблетын зах зээлд хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Тус компани Apple, Xiaomi, Lenovoь HTC, Microsoft зэрэг компаниудтай өрсөлдөхийн тулд хямд үнэтэй гар утасны нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн байна.
Үүний улмаас энэ оны хоёрдугаар улирлын ашиг нь 6.18 их наяд вон буюу зургаан тэрбум ам.долларт хүрсэн нь өмнө нь таамаглаж байснаас 10.5 хувиар дутжээ. Мөн ухаалаг гар утасны борлуулалтын ашиг нь 30 хувиар буурч, зах зээлд эзлэх хувь нь 7 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ.
Харин гар утасны зах зээлд Хятадын компаниудын гаргасан хямд үнэтэй ухаалаг гар утаснууд борлуулалт өндөртэй байж, эзлэх хувь нь улам нэмэгдсэн байна.
Т.БИЛГҮҮН