
Эрх баригч эвслийн нэр дэвшигч Кристиан Вульф Германы ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тус оронд зургадугаар сарын 30-нд болсон сонгуулиар Вульфыг ерөнхийлөгч болгохын тулд гурван удаа санал хураалт явуулжээ.
Германы ерөнхийлөгчийг сонгохын тулд 1224 хүнтэй Холбооны чуулганыг зарлан хуралдуулдаг. Уг чуулган нь бундестагийн 612 депутат ба Холбооны нутгийн 612 төлөөлөгчдөөс бүрэлддэг. Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд 623 санал хэрэгтэй. Вульф гурав дахь санал хураалтаар 325 хүний саналыг авч чадлаа.
Германы ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатайгаар сонгодог.