Нийслэлийн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг онлайнаар хүлээн авахаар бэлтгэл хангасан ч нэгэн зэрэг олон мянган иргэн хандсанаас сервер ачааллыг даахгүй болж, бүртгэл хийлгэх боломжгүй байгааг бид мэдээлсэн билээ.
Тэгвэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Жадамбаатай бид холбогдож нэмэлт мэдээллийг авлаа.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn вэб сайтад 100 мянга хүртэл хэрэглэгч хандахад хүсэлтийг хүлээн авах боломжтой байхаар хүчин чадлыг төлөвлөсөн юм байна. Гэвч хүндрэл гарсан учраас Үндэсний “Дата” төвийнхөн хүчин чадлыг дахин нэмэгдүүлэхээр ажилласан, одоо вэб сайт хэвийн ажиллаж байна. Гэхдээ хурд багатай байгаа юм.
Онцлоход, газар өмчлөх хүсэлт нь энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх тул иргэд яарах шаардлагагүй юм байна. Дээрх вэб сайт 24 цагийн турш ажиллаж байх тул та орой ч амралтын өдрүүдэд ч бүртгүүлэх боломжтой. Цахим бүртгэлийн давуу тал нь энэ юм.
Уншигчиддаа сануулахад, цахим бүртгэл хийлгэхэд ямар нэг төлбөр төлөхгүй болохыг сануулъя.
Г.БОЛОР