Засаг дарга Ж.Батсуурь танхайрлаа гэв

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Засаг дарга Ж.Батсуурь танхайрлаа гэв

"Босоо хөх монгол" ТББ, "ДМНН" ТББ, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж байгаагаар Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт ураны хайгуулын зөвшөөрөл хамгийн их олгогджээ. Ураны хайгуулын лицензийг 1997 оноос эхлэн олгосон бөгөөд энэ оны зургадугаар сарын байдлаар есөн аймагт 58 зөвшөөрөл олгогдсон байгаа аж. Тиймээс тус төрийн бус байгууллагынхан зорилгоо нэгтгэж, хамтран ажиллахаар болж, энэ дагуу Сүхбаатар аймагт гурван ч удаа очиж ажиллажээ. Нутгийн иргэд энэ үеэр Онгон суманд зөвшөөрөлгүйгээс буусан Францын "Арева" корпорацийн охин компани "Кожеговь" -ийн "Уран дрилинг" хайгуулын ангийг буулгаж өгөх хүсэлт тавьж, шийдвэрлэж өгсөн байна.

Ингээд дээрх ажлаа аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт танилцуулж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавихад төрийн бус байгууллагын ажилтнуудыг өрөөнөөсөө хөөж, элдвээр хэлж, тэр бүү хэл "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжингийн шанаа руу цохиж авч танхайрсан гэлээ. Мөн тэднийг Улаанбаатар хот руу буцаж явах замд нь цагдаа нар саатуулан шалгажээ. Юуны учир ийн шалгаж байгааг лавлахад цагдаа нар “Засаг дарга Ж.Батсуурь та нарыг шалга” гэж хүсэлт тавьсан гэж хариулжээ.

Гэхдээ төрийн бус байгууллагынхан байгаль орчныг хамгаалах чиглэлээр цаашдаа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгдлээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж