“Итгэлийн танхим”-ын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

“Итгэлийн танхим”-ын нээлт боллоо

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөн, тохижуулсан төслийн нээлт боллоо. МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачилгаар 225 метр квадрат бүхий танхимйг 78.5 сая төгрөгөөр засварласан байна. Нээлтийн ажиллагааны үеэр төслийн санаачлагч, жүжигчин Г.Ундармаа “Энэ танхимаар үйлчлүүлэх үед ихэд тав тухатай санагдаж, засч яанзлах хүсэл төрсөн. Тохиолог, тухтай орчин бүрдсэнд тун их баяртай байна” гэж ярьсан юм.

Энэхүү танхимыг засч тохижуулахад 35 орчим байгууллага, хувь хүмүүс туслаж, хандив өргөжээ.

Дашрамд, Г.Ундармаа нь өмнө нь Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг мөн санаачлан тохижуулж байсан билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж