“Салхит” төслийг АНУ-ын Сангийн яам шагнав

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

“Салхит” төслийг АНУ-ын Сангийн яам шагнав

Монгол улсад хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний хамгийн анхны салхин паркийн төсөл АНУ-ын Сангийн яамны нэр хүндтэй шагнал хүртжээ.  Эрчим хүчний дотоодын 5 хувийг хангах, 50 МВт-ын хүчин чадалтай “Салхит” салхин паркийн төсөл нь хүнсний аюулгүй байдал хангах, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжил болон боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг дэмжих талаар дорвитой хувь нэмэр оруулсан өөр зургаан төслийн хамтаар шалгарлаа.

АНУ-ын Сангийн яам нүүрсний цахилгаан станцаас ихээхэн хамааралтай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг агаарын бохирдол хамгийн өндөртэй хот гэдгийг дурьдсан байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Ньюком” компани Монголд хэрэгжүүлсэн “Салхит” төсөл агаарын бохирдлын хэмжээ оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж буй Монгол улсад анх удаа сэргээгдэх, салхины эрчим хүчийг ашиглахаар болсон билээ.

Монгол улс 2020 он гэхэд эрчим хүчнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүч болгохоор зорьж байгаа юм.

Орчуулсан Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж