Агуу удирдагч болох 5 нууц

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Агуу удирдагч болох 5 нууц

Таны өмнө нь ажиллаж байсан боссуудаас хамгийн шилдэг босс тань хэн байсан талаар бодож байсан уу? Хэрэв тийм бол тэр босс тань таны ажиллах орчинг хэрхэн гайхалтай сайхан бэлдэж өгч байсан бэ? Тэр хэрхэн таны хийж гүйцэтгэсэн хамгийн сайн ажлыг тань үнэлж хүлээн авч байсан бэ?

Би өөрийн манлайлах ур чадварын хөтөлбрийг хэдэн мянган хүн дээр туршиж, дараах хэдэн асуултууд дээрээс үндсэн санаагаа олж авсан юм. Миний сонссон хариултууд хоорондоо их төстэй байв. Агуу удирдагч нар ажлын орчин бий болгохдоо мөн ажилтнуудаа харилцахдаа 5 үндсэн зүйлийг өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг байна. Энэ 5 нууцыг задлахаас өмнө би нэг асуултыг тодруулмаар байна. Таны ажиллаж байгаа босс тань таны өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс хамгийн шилдэг нь мөн үү? Ажилтан бүр “Тийм” гэж хэлэхгүй нь мэдээж. Өнөөгийн ажил олгогч нар өөрсдийн хийж буй бизнестээ их цаг хугацаа, эрч хүч зарцуулдаг болсон. Хэрвээ та яг олон жижиг бизнес эрхлэгчид шиг бол бүтээгдэхүүн үйлчилгээнээс илүүтэйгээр компанийнхаа соёлд илүү анхаарах байсан биз. Учир нь соёл нь- Ажлын орчны давуу тал болон ажилчидтайгаа харилцах таны харилцаабөгөөд байгууллага дотор болж байгаа сайн муу бүх зүйлийг удирдаж байдаг. Хүчирхэг удирдагчнаркомпанийн уур амьсгал итгэл, хүндлэл дээр тогтож байдаг гэдгийг мэддэг. Тэдгээр боссууд өдөр бүр тутамдаа харилцан үйлдэл бүртээ ажилчиддаа болон үйлчлүүлэгчдээ итгэл хүндлэлийг үзүүлж, үлгэр жишээ болж ажиллаж байдаг.

Тиймээс Хүчирхэг Удирдагч болохын тулд ямар хүчин зүйлүүд нөлөөлөх нь вэ? Агуу удирдагч болохын тулд байнгын Өсөлт хөгжил, Харилцаа холбоо, Өндөр ур чадвар, Хариуцлага хүлээх чадвар болон Багаар ажиллах чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй.

1.Урамшуулан хөгжүүлэх чадвар: Хүчирхэг удирдагч нар ажилчдаа хэрэгтэй чадваруудыг эзэмшихэд нь тусалж, дээш нь өргөж өгдөг. Тэд ажилчидынхаа ур чадварыг өсөн нэмэгдүүлэхийн тулд үргэлж шинэ арга замыг сүвэгчилж байдаг. Тэд ажилчидынхаа ажлын гүйцэтгэлийг өндөр стандартад хүргэж ажиллаж чаддаг. Тэд ажилчидаа үйлчлүүлэгчийн өнцгөөс харж чадсанаар бизнестээ баталгаажуулж, маш сайн үйлчилгээг хүргэж чаддаг.

2.Хүндлэлийн харилцаа холбоо: Хүчирхэг удирдагч итгэлцэл хүндлэл эерэг харилцааг бий болгож хамтын ажиллагааг нэмэгдүүлж байдаг гэдгийг мэддэг. Тэд 2 талын хамтын хүндлэл итгэлцэл байхгүйгээр ажлын байрны хамтын ажиллагаа үгүй болно гэдгийг мэддэг. Тэд ажлын орчинд өөр юунаас ч илүүтэйгээр үйлчлүүлэгчдийн эрх тэгш байдал, боловсон зөв харилцааны наад захын стандарт шаардагддаг гэдгийг мэддэг. Тэд шударга, эелдэг харилцааг баримтлах “дүрэм”-ийг хангаж өгдөг.

3.Ур чадварыг сайшаан магтах: Тэд ажлын өндөр гүйцэтгэлийг өөрсдөдөө болон ажилтанууддаа сайтар суулгасан байдаг. Тэд баг хамт болон болон байгууллагадаа ур чадвараа дайчлан ажиллах амлалтыг өгсөн байдаг. Эдгээр амлалтууд нь хэдий өндөр стандартуудыг давсан хэдий ч хадгалагдсаар л байдаг. Хүчирхэг боссууд өдөр бүр ажилтнуудынхаа зорилгодоо хүрэх зорилтууд, хичээл зүтгэлийг үргэлж сайшаадаг.

4.Хариуцлага хүлээх чадвар: Хамгийн сайн удирдагчид өндөр ур чадвартай сайн багийг бий болгохын тулд эрсдлийн менежментийг хүртэл тооцсон байдаг. Мөн тэд багийн хүлээх хариуцлага болон хувь хүний /компанийн ажилтан бүр өөрийн үүрэгтэй байх/ хариуцлагын механизмыг бүрэлдүүлсэн байдаг. Эрсдлийн менежмент гэдэг нь тогтмол ололт амжилтыг байнгын хүчинтэй байлгахын тулд даин чиглүүлэхийг хэлнэ.

5.Багийн ажиллагааг магтан урамшуулах: Ажилчдын дунд дахь багийн хамтын ажиллагааг өрсөлдөөнтэй байлгахаас илүү итгэлцэл хүндлэл дээр явагддаг байлгах хэрэгтэй. Хүчирхэг удирдагчид компанийн ажилтнуудаа шагнаж урамшуулахаас гадна багийн ажиллагааг идвэхжүүлэхийн тулд шагнал урамшуулал олгодог. “Багийн ялалт” гэдэг нь компанийн ажилчдын хооронд эерэг уур амьсгалыг бий болгож, өөрсдийн үүрэгт ажлыг төгс хийж, сайн үйлчилгээг үзүүлэхэд оршино. Эдгээр аргуудаас өөрийн компанидаа хийж туршсанаар та ажилтнууддаа гайхалтай удирдагч нь байж чадахаас гадна өндөр ур чадвар бүхий ажлын гүйцэтгэл, үйлчилгээ, ашгийг олж авч чадна.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж