Винус Уильямс шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Винус Уильямс шөвгийн наймд шалгарлаа

Нийт 710 мянган ам.долларын шагналын сантай Bank of the West Classic тэмцээн АНУ-ын Калифорн мужийн Станфорд хотноо үргэлжилж байна.

Пүрэв гаригт болсон тоглолтуудаас дэлхийн экс тэргүүн теннисдийн хоорондох тоглолт олны анхааралд байсан. "Их дуулга" тэмцээний 13 түрүүт, өдгөө дэлхийн чансааны 25-т бичигдэж буй АНУ-ын Винус Уильямс, "Австралийн нээлттэй тэмцээн" хоёр удаагийн Беларусын Виктория Азаренка(10) нарын тоглолт байсан. 1 цаг 43 минут үргэлжилсэн тоглолтод Винус 6:4, 7:6-ийн харьцаагаар өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн наймд шалгарлаа. Бэртлийн улмаас энэ жилийн "Францын нээлттэй тэмцээн"-ийг өнжөөд байсан Азаренкагийн хувьд өчигдөр 25 насны төрсөн өдөр тохиожээ. 

Азаренкаг хожсон Винус Уильямс хагас шигшээд тоглох эрхийн төлөө тэмцээнд наймд эрэмбэлэгдсэн Германы Петровичтэй оноолт таарчээ. Мөн тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Серена Уильямс, Сербийн Анна Иванновичтой, тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Кербер тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга Словакийн Цибулковаг эхний тойрогт буулган авсан Италийн Гарбине Мугурузатай оноолт таарсан байна. Италийн Мугурузагийн хувьд хосын төрөлд тоглож, хагас шигшээд шалгараад байна.

Мөн тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радваньскаг хожиж, шөвгийн наймд шалгарсан АНУ-ын Лэфчэнко нутгийн теннисчин Викэритэй хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно.

Эгч, дүү Уильямсууд шөвгийн наймд учраагаа хожих аваас хагас шигшээд өрсөлдөх юм.

Тэмцээний ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх ням гаригт буюу наймдугаар сарын 3-нд тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж