
Ирэх оноос эхлэн банкны ажилтнуудын бонусуудад хязгаарлалт тогтоосон шинэ журам Европын Холбоонд (ЕХ) хэрэгжиж эхлэх гэж байна. Европын Парламентаас зөвшөөрсөн уг хуулиар банкны ажилтнууд өөрсдийн бонусын 30 хувийг тэр дор нь бэлэн мөнгөөр, хэрвээ илүү том хэмжээтэй бонус бол 20 хувийг нь л бэлэн мөнгөөр тэр дор нь авч болох юм байна. Бонусын үлдсэн хэсгийг урт хугацаанд хувааж олгох бөгөөд нийт бонусын 50 хувийг нь хувьцаа хэлбэрээр олгох болно. Энэ шинэ журам хамтын хөрөнгө оруулалтын сангуудад мөн хамаарч үйлчлэх юм байна. Ингэснээр Лондон хотын хамтын сангийн удирдлагууд анх удаагаа хууль тогтоомжийн зохицуулалтанд орж байна гэж “BBC” агентлагийн сурвалжлагч Роберт Пестон ярьж байна. Лондон хотод Европын Холбооны хамтын сангуудын бараг 80 орчим хувь нь байдаг юм.
Бонусаас гадна ажлаа өгч байгаа удирдах албан тушаалтнуудын урамшуулал, тэтгэлэгт мөн хамаарах болно. Энэ журам Европын Холбооны нийт 27 улсад мөрдөгдөх болно. Ийнхүү бонусыг олгох хугацаанд зохицуулалт хийж өгсөн ч тус журам банкны ажилтнуудад өгч болох бонусны дээд хэмжээг хязгаарлаагүй байна.
Т.Бадрах