Эрчүүдээр тоглож болохгүй зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Эрчүүдээр тоглож болохгүй зүйлс

Ихэнх эрчүүдэд хошин шогийн мэдэмжтэй эмэгтэй таалагддаг. Хэдийгээр тэд бусдын тоглоом тохуу хийхийг дааж чаддаг ч зарим нь тоглоом гэхээс шоглоом болх нь бий.  Тэдний тоглоомд тооцдоггүй зүйл юу вэ?

Халзан толгой

Вэн Дизель шиг Холливуудын одыг үл тооцвол гялаан толгойтой эрчүүдийг сайханд тооцдог бүсгүйчүүд ховор гэнэ. Тиймээс халзрах вий гэдэг айдас эрчүүдийн санааг хамгийн их зовоож байдаг зүйл аж. Эр хүнд  шингэрч байгаа үснийх нь талаар үг цухуйлгавал  эмзэг сэдвийг нь хөндсөн хэрэг болно. Тэр үс нь шингэрч байгааг  тэртэй тэргүй мэдэж байгаа учир  үүнийг нь сануулах хүн түүнд хэрэггүй.   
Шалихгүй өр
Эрчүүд гэртээ хоол хүнс авчрах ёстой гэж үздэг нь Чулуун зэвсгийн үеээс эхтэй ойлголт. Хэрэв эр хүн хангалттай мөнгө олж чадахгүй бол өөрийгөө үнэлэхээ больдог. Тиймээс эр хүнийг ээжийнхээ өврөөс гараагүй гэж  хэлэх нь түүнд ямар хүнд тусч болохыг харж байгаа биз дээ. Эр хүн эхнэрээсээ бага цалин авдаг байхыг хүсдэггүй.
Түүний ээж
Ирээдүйн  хадам ээж болох хүнтэй анх уулзах хэцүү давааны нэг.  Бүх зүйл буруугаар эргэхэд маш ойрхон байна. Эрчүүд ээждээ илүү хайртай байдаг гэдгийг санаж түүнийг эсэргүүцсэн, муулсан зүйл ярихаас болгоомжил. Бас нэг зүйл: Түүний эгч нартай ч мөн адил болгоомжтой харьц.
Эр хүний бахархал
Хэрвээ та түүнээс мэдэрдэг таашаалаа алдахыг хүсээгүй л бол түүний “бахархал”-ыг шоглохгүй байсан нь дээр. Эрчүүдийн “бахархал”-ын хэмжээ, хэлбэр, өнгөнд инээдтэй зүйл байхгүй гэдгийг та мэднэ. Тиймээс ийм тохиолдолд дуугүй өнгөрсөн нь  дээр.
 
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж