Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар хотын банк” орон сууцны ипотекийн зээлийг олгож байна

Улаанбаатар хотын банк нь Монгол улсын Засгийн газар, Монгол банкнаас хэрэгжүүлж буй жилийн 8 хувийн хүүтэй Ипотекийн зээлийг өөрийн салбар, нэгжээрээ дамжуулан хэвийн хэмжээнд олгож байгаа.

Гэтэл хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлээр тус банкийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн мэтээр үндэслэлгүй, ташаа мэдээ, мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна.

Тус банк нь цаашид харилцагч нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй, найдвартай, эрсдэлгүйгээр хүргэн ажиллах болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж