Ослын 1174 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Ослын 1174 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2010 оны эхний зургаан сарын байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага  нийт 1174  ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  44.0 хувиар өсчээ.  Үүнээс объектын гал түймрийн дуудлага- 894 буюу 35.2 хувиар өссөн байна. Харин эхний хагас жилд буюу биологийн гаралтай дуудлага 8.4 хувиар буурсан аж.

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос аварсан – 698, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн – 166, түлэгдэж гэмтсэн – 13, осолд өртөж  нас барсан хүний тоо – 67,
эмнэлэгт хүргэсэн -149, харин 26 хүний цогцсыг ослын газраас гаргасан байна.
Объектын гал түймрийн дуудлагын тоо 894 буюу  өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өссөн аж. Үүнээс 610 дуудлагад нь Аврах, гал унтраах ангиуд ажилласан бол иргэд өөрсдөө 234 галыг унтраасан дүнтэй байна.  

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж