Пүрэв гариг буюу долдугаар сарын 31-ний өдрийн твиттер тоймыг хүргэж байна.
Долдугаар сар өнгөрч, наймдугаар сар эхэллээ. Баяр наадам, амралт үргэлжилсэн долдугаар сарын сүүлийн өдрийг жиргээчид өнгөрүүлэв. Наймдугаар сард цөөн хэдэн сумдын тэмдэглэлт ой үлдсэн болохоор найр, наадмын сар шувтарч байгааг ярилцаж байлаа. Энэ өдрийн олны анхаарал татсан сэдэв яах аргагүй төрийн их баяр наадамд түрүүлсэн түрүү бөхийн бай шагналын тухай байв.
Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдаан үзүүлж, 9 даван түрүүлэн, Монгол Улсын арслан цол хүртээд буй "Химон констракш"-ы бөх Н.Батсуурьт лхагва гаригт /07.30/ тус компанийн Ерөнхий захирал Ш.Энхтөр баяр хүргэж, тансаг зэрэглэлийн "Sunshine village" хотхонд зургаан өрөө байр бэлэглэсэн юм. Монгол Улсын арслан Н.Батсуурь 2010 оноос эхлэн дөрөв дэх жилдээ "Химон констракш"-ы нэрээр зодоглож байгаа юм байна. Шинэхэн арслан саяхан хүүтэй болсон бөгөөд энэ хотхонд амьдрахыг баригдаж эхлэх үеэс нь бодож байсан тухайгаа хоёр хоногийн өмнө шагналаа авах үедээ хэлж байсан гэнэ. Гэтэл жиргээч Батка @gbaterdene Монгол эрчүүдийг ичтэл, мохсон төрийг сэхтэл ингээд сайхан хэлчих болов уу? #Батсуурь хэмээгээл түүний өмнөөс "Миний хөдөлмөрийг үнэлж зургаан өрөө байраар шагнасанд баярлалаа. Би энэ байраа зараад мөнгийг нь Эх нялхсын эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хандивлана. Монгол бөхийн буян Монголын минь үрсэд наалдаг” гэж бичсэн нь олныг төөрөгдүүлжээ.
Улсын арслан Н.Батсуурьтай зарим мэдээллийн хэрэгсэл холбогдож энэ талаар тодруулахад, “Худал мэдээлэл байна. Би хөдөөгүүр явж байна. Ямар хүмүүс ийм цуу яриа тараагаад байгааг мэдэхгүй. Миний нэр хүндэд ингэж халдаж болохгүй шүү дээ” гэж хариулсан байв.
Энэхүү мэдээлэл худал болохыг Улсын арслан Н.Батсуурь өгүүлэв.
Монголын хүүхдүүд оюунлаг гэдгээ олон улсад гаргасан амжилтаараа харуулдаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч долдугаар сард БНСУ-д болсон математик, Казахстан улсад болсон физикийн олон улсын уралдаанаас Монголын хүүхдүүд олон медальтай ирсэн. Хэдийгээр олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн ч шагналын хэмжээ урьдынхаасаа бага хэвээр л байна. Энэ талаар жиргээч Цогжавхлан.Н @N_Tsogjavkhlan Эдийн бэрхшээлээс илүүтэйгээр Эрдмийн бэрхшээлээ анхаарахсан. Бөх барилдана, жийп, байр. Математикийн ОУ-ын олимпиадаас АЛТ авна 100 000 төгрөг? гэв. Бид бөх, морио шагнаад л байдаг. Гэтэл оюуны бүтээлдээ илүү анхаарах цаг болсныг харуулсаар байна.
Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд өнөөдрийн 12.00 цагаас эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхлэх бөгөөд бүртгэлийн программыг наймдугаар сарын 15-ны 12:00 цагт хааж автомат сонголт хийх ажиллагааг нээлттэй зохион байгуулахаар болсон. Энэ талаар жиргээчид "олдсон ч олдоогүй ч" азаа үзэхээр шийдэж байсан. Та ч бас өнөөдөр амжаад www.umch.ub.gov.mn-д бүртгүүлээрэй.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай, инфляци өндөр, ханш байнгын савалгаатай, эдийн засаг дарамт ихтэйгээр чамгүй хугацааг үдэв. Гадаад валютын нөөц дундарч, төгрөгийн ханшийн уналт үргэлжилсээр байгаа шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эрдэс баялгийн экспортын үнэ ханштай холбон тайлбарласаар байна. Төгрөгийн ханш өдөр ирэх тусам унасаар. Төв банкны зүгээс ханшийн өсөлтийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн. Арилжааны банкуудаар зарагдаж байгаа долларын ханш өчигдрийн 16.00 цагийн байдлаар 1870 төгрөгтэй тэнцэв. Харин юанийн ханш 304 төгрөг 70 мөнгөд хүрлээ. Манай улсын эдийн засгийн байдал тогтворгүй байгаа энэ үед Аргентин улс ч хүнд байдалд оржээ. Аргентин 13 тэрбум ам.долларын бондын хүүгээ хугацаанд нь барагдуулж чадахааргүй болжээ. Учир нь АНУ-ын шүүхээс тус улсыг 13 жилийн өмнө эргэн төлж чадаагүй 13 тэрбум ам.долларын бондын нөхөн төлбөрөө эргүүлэн өгөхийг шаардсан юм.
Жиргээчид хэлэхдээ Гео-Элийрэгч @Uyanga_ts 1998-2002 хооронд аргентинчууд мануус шиг солиорч байгаад улсаа дампууруулсан. Одоо 20 жил өөрийгөө мэдэх эрхгүй өр төлж суугаа. ОУ-ын дүрэм. гэсэн бол Г.Дэлгэрмаа @Delgermaa007 24m“@24tsag: Аргентин улс бондын өрөө төлж чадахгүй болжээ http://ift.tt/1lZdwfD ” Удахгvй Монгол гэхвий…
Ингээд зарим жиргээчдийн бичлэгээс хүргэе. Б. Мөнхбат @BMunkhbat Хөгжингүй орнуудын анагаах ухааны хөгжил улам л тасраад байна, бид өнгөрсөн зууны 80-аад оны үе дээр гацсан байна, хэх… :-/,
Б. Мөнхбат @BMunkhbat Эрүүл мэндийн тогтолцоог одооноос шинээр "барьж" эхлэхгүй бол бүгд 10 жилийн дараа маш их харамсана шүү :-/,
С. Баяр @bayartaivan Азид дан хөгжлийн хурд гарч ирсэн. Шалтгаан нь high технологийг хөгжүүлсэн. Өндөр технологийг хөгжүүлэхээр хүмүүсийн боловсрол дээшилдэг.
Bayarsaikhan Volodya @vbayarsaikhan Насаараа энд тэндхийн том сургууль дамжиж сурч судалгаа хийж байгаа хүмүүс бол зүгээр л амьдралаас зугтаж, орогнож яваа хүмүүс ч юмуу #Бодол,
Гео-Элийрэгч @Uyanga_ts Бид баярлавал ууна, гутарвал ууна, хэрэлдвэл ууна, хайрлалдвал ууна… уух уухдаа тасартлаа согтож шартаж унатлаа ууна. Өөрийн соёлгүй нийгэм,
Хааgii @xak5151 Тв-гээр хүүхэлдэй их үзвэл тогны мөнгө их гарна учир нь олон жижиг дvрс бужигнаад харин мэдээ бол ганцхан хvн гарах учир тог бага гарна :))),
Ингээд зарим сонирхолтой фото мэдээллийг хүргэж байна.
Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна. Олон мянган жил уламжлалт зан үйл, өв соёлоо түүчээлэн тээж ирсэн, ажилч хичээнгүй буриад зон олны “Алтаргана” наадам энэ жил Ерөнхий сайдын ивээл доор Хэнтий аймгийн Дадал суманд болсон. Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн тус наадмын УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзэж сонирхжээ.
Түүний энэхүү наадмын фото агшин олны анхаарлыг татсан. Энэхү зурганд олон жиргээч асуулга тавьсан бөгөөд @bbat_erdene Аварга өөрөө Өмнөдэлгэртээ очоод амьдрах гэж байгаа юм уу? Барах уу?, @bbat_erdene Та Зүүн бүсэд бүтэн ажиллав уу, @BGursoronzon Ёстой гоё зураг байнашд. Манай аварга сайхан харагдаж байна 🙂 .
Б.Бат-Эрдэнэ аварга ч хариуд нь Б.БАТ-ЭРДЭНЭ @bbat_erdene @Hurlee2 @bbat_erdene олон мянган малтай малаа бараадана гэж байгаа байлгүй. Хөгширөхөөрөө хүн төрсөн нутгаа л барааддаг л байхгүй юу, би ер нь бөхчүүдийг харахаараа МАЛ санааанд ороод байдгиймаа гэж саналаа ч хэллээ.
Б.БАТ-ЭРДЭНЭ @bbat_erdene Төрсөн нутагтаа төрөлх сумандаа сайхан амьдаръя.
Мuzzy @nbaterdene Хотод хотынхон л үлдсэн гэдэг бараг үнэн юм бишүү. Зам сайхан түгжрээгүй. Ажлаасаа гэр хүртэл 15-хан мин давхиад л ирлээ.
Ингээд төгсгөлд нь хуучны нэгэн фотог жиргээч Булган.Т @T_Bulgan #Photo 2 агаа бол явж байна дөө..
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлангийн шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.
ЦАХИМ БОЛЖМОР