Исламын Ансар аш-Шариа гэсэн нэртэй бүлэглэлийн дайчид Ливийн Бенгази хотод бүрэн хяналт тогтоолоо хэмээн зарлав. Үүний өмнө тэд Ливийн армийнхантай байлдан хотын бүсийн цэргийн баазуудыг эзэлсэн гэж байв.
Бенгази хотод сүүлийн өдрийн байлдаанаар гэхэд л наад зах нь 30 хүн амь үрэгджээ. Долдугаар сарын 31-ний өглөөний мэдээгээр Ливийн тусгай албаныхан цэргийн төв баазаа исламистуудаас чөлөөлсөн гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР