Ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмээд байсан мисс Ч.Содтуяа ээлжит романсаа олны нүднээс нуухаа больж. Түүний хайрыг татаж аргамжсан залууг Галбадрах гэдэг. Хосууд хурим, ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар ярилцаж эхэлсэн талаар ойрын эх сурвалж ам алдав. Ч.Содтуяагийн хувьд охиныхоо аав А.Чингүүнээс өрх тусгаарлаад хэсэгтээ ширүүн дориун үгтэй ярилцлага өгч байв. Сайхан бүсгүйд сэтгэл алдрах эрчүүд хаа мундах вэ нэр холбогдсон эрхмүүд ч нэгээр тогтохгүй. Түүний хариуцлагатай харилцаа үүсгэсэн суух дээрээ тулж байсан хархүү нь экс гишүүн Түмэндэмбэрэлийн хүү Төрболд юм. Мисс бүсгүйд зүрхээ сугалж өгөхөөс буцахгүй дурлаад байсан ч нэг л өдөр тэд хоёр тийш болсноос хойш Төрболд гундуухан явах болж. Харин Ч.Содтуяа А.Чингүүнтэй амьдрал эхлүүлсэн ч удалгүй хоёр тийш болсон. Түүний охиныг нөлөө бүхий бизнесмэний хүүхэд гэдгийг мэдсэнээр А.Чингүүн нүүр буруулсан гэх яриа ч явдаг билээ. Ямартай ч мисс бүсгүй маань хайр дурлалдаа умбан шинэ амьдрал өөд тэмүүлж явна. Тэд тун удахгүй хуримын зар дуулгах болов уу гэж тэсэн ядан хүлээж, аз жаргал хүсэж байгаа хүмүүс ч олон байна.
М.СОНОР
Эх сурвалж: www.grandnews.mn