“Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг олон сайхан киногоороо үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Н.Батцэцэг гэр бүлийнхээ хамт нэгэн уран сайхны кинон дээр ажиллаж байгаа. “Цэн тогоруу” киноны найруулагчаар хүү М.Ивээл нь ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 12-нд нээлтээ хийхээр товложээ. “Цэн тогоруу” нэртэй энэ кинонд чухам юуг өгүүлэх бол хэмээн үзэгчдийн дунд багагүй хүлээлт байгаа юм.
О.САРНАЙ