”Скайтел”-ийн азтанууд Африкийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

”Скайтел”-ийн азтанууд Африкийг зорилоо

Дэлхий нийтээр хөлбөмбөгөөр амьсгалж байгаа энэ үе буюу 4 жилд ганцхан удаа болдог хөлбөмбөгийн ДАШТ торгон үе дээрээ үргэлжилж байна. Яг энэ үеэр СКАЙТЕЛ компани ДАШТ-ийн 1/4 шигшээ тоглолтыг Йоханнесбург хотын 88 640 хүний суудалтай Соккер сити цэнгэлдэх хүрээлэнд үзэх азтанууд өчигөдөр орой Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас моридуулж өглөө.   

Скайтел компани хөлбөмбөгийн ДАШТ-нд зориулан сугалаат аяны зохион явуулж байгаа билээ. Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ нь л ДАШТ-ын 1/4 шигшээ тоглолтыг үзэж, тоглолт эхлэхээс өмнө Соккер сити цэнгэлдэхээр аялах, тоглолтын үед тамирчдын бие халаалт болон завсарлагааныг үзэх тоглолт дууссны дараа тамирчидтай зургаа авахуулах зэрэг,  хөл бөмбөгийн тэмцээний талбайн арын амьдралыг нүдээр үзэж биеэр мэдрэх гайхалтай боломжтой болсон билээ.

Азтанаар шалгарсан хэрэглэгчид ӨАБНУ-ын Йоханнесбург хотод газардах бөгөөд тэндээ 7-р сарын 3-ны өдрийн 1/4 шигшээ тоглолтын 2 дахь тоглолт буюу Монголын цагаар шөний 02:30 цагаас эхлэх Уругвай –Гананы шигшээ багийн тоглолтыг үзэх болно.  Дашрамд дурьдахад Скайтел компани ДАШТ-ийг монгол улсад албан ёсоор шууд дамжуулан хүргэх ажиллагаанд албан ёсны ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаагаас гадна Тэнгис кино театртай хамтран Монгол орондоо хамгийн анхны 3D технологоор хөлбөмбөгийн ДАШТ-ыг шууд дамжуулан үзүүлж байна.

Мөн сугалаат аяны 3,4 дэх шат явагдаж байгаа бөгөөд тус шатны тохиол 7-р сарын 15-ны өдөр С1 телевизээр дамжуулах билээ. Энэ шатны азтнууд Скайтел компаний бүтээгдэхүүн үйлчилгээний эрх болон сүүлийн үеийн дэвшилтэд технологийн бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой билээ. Бид азтануудынхаа аялалын үйл явцыг иргэж мэдээлэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж