Л.Гансүхийг өмгөөлөгчтэйгөө уулзахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийг өмгөөлөгчтэйгөө уулзахыг хоригложээ

Энэ сарын 29-ны орой АТГ-аас баривчилсан Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг Төв аймгийн урьдчилсан хорих төвд саатуулаад байгаа билээ. 

Л.Гансүхийн өмгөөлөгчийн ярьснаар түүнийг үйлчлүүлэгчтэйгээ уулзахыг АТГ-аас хориглосон гэнэ. Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч хэвлэлийнхэнд хандаж “АТГ хуулийг ноцтой зөрчиж байна.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36-д яллагдагч өөрийн өмгөөлөгчтэй ганцаарчилж уулзах, мөн 41-р зүйлд зааснаар хэрэгт оролцох үеэс эхлэн өмгөөлөгч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй ганцаарчилж уулзах эрхтэй гэж заасан. Мөн сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль гэж байдаг. Үүнд цагдан хоригдсон этгээдийн өмгөөлөгч нь хорих байранд нэвтрэхдээ өмгөөлөгчийнхөө үнэмлэхийг үзүүлээд нэвтрэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ бүхнийг огт харгалзаж үзэхгүйгээр надтай уулзуулахаас татгалзаж байна. АТГ зөвшөөрөл өгдөг байгууллага биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулиа биелүүлэхгүй, зөвхөн АТГ-ын нэг байцаагчийн  заавар зөвлөгөөг дагаж байна. Яллагдагч, өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгаж байгаагаа илэрхийлжээ. Харин Л.Гансүхтэй хамт хоригдсон залуугийн нэг нь төрсөн эгчийн нь хүүхэд, нөгөө нь эхнэрийн нь төрсөн дүү гэх мэдээлэл цацагдаад байна.

Г.АНХТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж