Шатахууны агуулахад шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

Шатахууны агуулахад шалгалт хийж байна

Энэ сарын 2-ноос эхлэн Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг  хийж байна.  Шалгалт ирэх наймдугаар сарын 22 хүртэл үргэжлэх юм.

Шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг 120 гаруй агуулахаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй агуулах, шингэрүүлсэн хий цэнэглэх таван станц хамрагдаж байгаа аж. Шалгалтын явцад агуулахын сав, тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн, гал унтраах тоног төхөөрөмж багаж хэрэгсэл дутуу, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгаа гэнэ.

 Г.АНХТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж