Испаний нэрт теннисчин Рафаэль Надаль лхагва гаригт (07.30) Канадад болох "Rogers Cup" болон АНУ-ын "Western-Southern Open" тэмцээнүүдэд оролцож чадахгүй болсон талаар мэдээлжээ. Мөн тэрээр ирэх сарын 25-нд эхлэх "US Open"-нд оролцох нь эргэлзээтэй байгаа талаар фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
Рафаэль Надаль: "Би бэлтгэлийн үеэр бэртэл авчихлаа. Эмч хэлэхдээ 2-3 долоо хоногт талбай дээр гарч болохгүйг сануулсан. Тиймээс ирэх долоо хоног болох Канадын "Rogers Cup", АНУ-ын "Western-Southern Open" тэмцээнүүдийг өнжихөөр болсон. Мөн "Америкийн нээлттэй тэмцээн"-нд оролцох эсэхээ сайн мэдэхгүй байна. Би "Их дуулга"-д орохын тулд сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй." гэсэн талаар tennis.com мэдээлэв.
"Их дуулга" тэмцээний 14 түрүүт Испаний Рафаэль Надаль өнгөрсөн сард "Уимблдон"-ы шигшээ тоглолтод Сербийн Новак Жоковичид ялагдсан. Өдгөө дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй нэрт теннисчин 2008 онд бэртлийн улмаас "Уимблдон"-ыг өнжиж байсан юм.
Талбайн теннисний оны турш болдог дөрвөн цувралын сүүлийнх нь болох "Америкийн нээлттэй тэмцээн" наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 8-ны хооронд Нью-Йорк хотноо болно.
Ч.БОЛ