“Сайн өдөр”-ийн захаар үйлчлүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

“Сайн өдөр”-ийн захаар үйлчлүүлээрэй

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт ирэх наймдугаар дугаарсарын 2-ноос  арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гаригт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болжээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа
 “Сайн өдөр”-ийн зах ажиллуулах захирамж  гаргасан хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.

Харин худалдаа үйлчилгээ эрхлэх иргэдийн бүртгэлийг ирэх бямба гаригийн 09.00 цагаас эхлэн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст авахаар болжээ.

Тус хэлтэст бүртгүүлсэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, эх орны хөрсөндөө тарьсан хүнсний ногоо тариаланчид болон сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаачид “Сайн өдөр”-ийн захад худалдаа хийхдээ ямар ч түрээс, шимтгэл төлөхгүй бөгөөд харин тухайн долоо хоногийн бямба гарагийн өглөө хамгийн түрүүнд ирсэн иргэд хамгийн сайн байрлалд зогсож худалдаа эрхлэх боломжийг авах эрхтэй гэдгийг зохион байгуулагчид анхааруулж байсан. 

Худалдан авагчдын хувьд үндэсний үйлдвэрлэлээ үйлдвэрлэгчийн гараас нэмэгдсэн үнэгүйгээр худалдан авна. Тиймээс иргэд та бүхэн ирэх бямба гарагаас эхлэх сайн өдрийн захаас өөрийн хэрэгцээт бараагаа цуглуулахдаа бэлтгээрэй.

“Сайн өдөр“-ийн зах дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт гарах юм байна.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж