Үс халзрах эмгэг улам залуужиж, зөвхөн хижээл насны эрчүүд төдийгүй залуухан охид бүсгүйчүүдийн санааг ч зовоох болжээ. Үс уналтаас сэргийлэх шампунь, тэжээлийн тос гэх мэт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, үс суулгах мэс засал хүртэл хийгддэг болсон.
Харин НАСА-гийн инженер Tamim Hamid нэгэн сонирхолтой бүтээл хийснээ танилцууллаа. Энэ нь Theradome нэртэй үс ургуулагч тусгай загварын дуулга юм. Уг дуулгын 20 минутын хугацаатайгаар долоо хоногт хоёр удаа өмсөхөд 3-4 сарын дараанаас үр дүн мэдрэгдэж эхлэх гэнэ.
Дотор талдаа лазер гэрэлтэй ба уг лазерын тусламжтайгаар таны хуйх эрүүлжиж, үс уналт зогсох юм байна.
Үнийн хувьд 895 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН