233 мянган Sony Vaio лэптопыг эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

233 мянган Sony Vaio лэптопыг эргүүлэн татна

Дэлхийд алдартай Sony корпораци ямар нэг түлэгдэлт, шатах аюулаас сэргийлэн хэт халалттай ажиллаж байгаа хэдэн зуун мянган лэптопоо эргүүлэн татах болсон талаар тус корпорацийн хэвлэлийн алба болон АНУ-ын хэрэглэгчдийн аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгдсэн байна. Тус зөвлөлийн мэдээлснээр Sony корпораци нийт 233 мянган Vaio серийн лэптопоо эргүүлэн татахаар болжээ. Энэ талаар “Vaio серийн лэптопын гар болон гадна тал нь хэт их халж байгаа гэх 30 гаруй гомдол ирсэн. Гэхдээ одоогоор ямар нэг хохирол, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна” гэжээ. Харин Sony корпорацийн зүгээс энэ хэрэгтэй холбоотойгоор мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд “Маш ховор тохиолдолд эдгээр зөөврийн компьютер хэт халснаас болж хэрэглэгчдэд хохирол учруулж болно. Дотоод температур зохицуулах системийн доголдлоос болж энэ асуудал үүссэн” гэжээ.

Гэхдээ эдгээр асуудал нь зөвхөн VPCF11 болон VPCCW2 серийн зөөврийн компьютерт хамааралтай гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж