Автозамд гардаг томоохон ослуудын гол шалтгааны нэг нь жолооч нойрмоглох, хэт ядрах болон эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаанаас хяналтаа алдах зэрэг байдаг байна.
Тиймээс үүнд хяналт тавьж, осол аваарыг бууруулах зорилгоор жолоочийн аюулгүйн бүсэнд тусгай мэдрэгчийг суурилуулах шинэ технологийг бүтээжээ.
Harken нэртэй уг системийн жолоочийн зүрхний цохилт болон амьсгалын тоог хянаснаар жолоочийн биеийн байдалд үнэлгээ өгөх юм байна.
Жолооч хэт ядрах болон нойрмоглох зэрэг биеийн байдал нь эрсдэлтэй болж эхлэхэд уг хянах бүс танд анхааруулга өгөх аж.
Т.БИЛГҮҮН