Хамгийн том телескопыг Хавайд барина

Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

Хамгийн том телескопыг Хавайд барина

АНУ-ын Хавай аралд дэлхийн хамгийн том телескопыг барьж эхлэхээр болсныг албан ёсоор зарлалаа. Уг телескоп нь 13 тэрбум гэрлийн жилийн цаадхыг харах боломжийг эрдэмтдэд олгох юм байна.

Энэхүү дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг телескоп барих төслийг АНУ, Япон, Хятад, Канад болон Энэтхэг улс нь хамтран гүйцэтгэх юм байна.

30 метр голчтой уг телескопыг 4000 метр өндөр уулын орой дээр барина. Үүнийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ирэх аравдугаар сарын 7-нд уулын орой дээр болох шав тавих ёслолд дэлхийн олон улсын одон орон судлаачид оролцох юм байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж