Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

Лхагва гариг буюу долдугаар сарын 30-ны твиттер тоймыг хүргэж байна.

Энэ долоо хоног талдаа орж, амралтын өдөр дөхөж буй энэ өдөр жиргээчид завгүй байсан. Ажлын гурван хоног дуусаж, амралтын өдрүүд дөхсөн болоод ч тэрүү жиргэх жиргээчид их харагдлаа. Улс төр, нийгэм, эдийн засаг, дэлхий гээд тоймгүй олон сэдвээс түүвэрлэн хүргэж байна.

 

Зуны өдрүүдэд овоо уулаа тахиж, өргөл барих нь Монгол хүний ёсон билээ. Овооны тахилга хийхдээ ойр харагдах уул, усны эздэд өргөл өргөдөг. Өргөлийг архи, сүүгээр дээш цацруулж өргөнө. Овоонд идээ будаа өргөсний дараа сунаж мөргөх хэрэгтэй. Бүр хувцсаа тайлаад мэхийж мөргөсөн ч болно. Энэ нь газар шороотойгоо, эх дэлхийтэйгээ холбогдох, энерги эрч хүч авах арга юм. Мөн овоог хамаагүй хөндөх, засах нь тийм сайн зүйл биш. Харин уул ус, овоо хайрханы хог буртагыг нь цэвэрлээд өгөх нь хамгаас илүү тахиж тайж байгаа хэлбэр юм. Энэ мэтчилэн монголчуудын овоо, ууландаа хийх ёсон их. Гэхдээ сүүлийн жилүүдэд овоо ууланд бэлэн мөнгө өргөх нь их болсон. Гэтэл энэ байдал нь хэрээс хэтэрснийг жиргээчид мэдээлэв.

Жиргээч Азхүү Мөнхбаяр@A3XVV 25m Төгрөг ийм үнэ цэнэгүй болсон байна даа гэж энэхүү фотог оруулав. Энэ сэдвээр жиргээчид бичиж эхэллээ. Жиргээч @LkhagvaOchirG: Овоон дээр мөнгө тавихаа болимоор юм аа, Б.Мөнгөнбагана_MGL@MBagana1990 Тэрний оронд хандивын хайрцагт хийчихгүй… эсвэл овооны хажууд тийм хайрцаг байрлуулвал таарна… гэж саналаа бичиж байлаа. Нээрээ боддог л асуудал шүү.

 

Эмнэлгийн үйлчилгээ авч буй жиргээчид сэтгэгдлээ бичлээ. Жиргээч Ж.ЭНХБАТ@Enkhbataa 18h Эмнэлэгийн салбар арай дэндүү байнаа. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хогийн цэг үү, Улсын нэгдсэн эмнэлэгүүдэд сарын сүүлээр бүү хэвтэн эмчлүүлээрэй. Яагаад вэ гэвэл эм, тариа байхгүй тул эмчилгээ хийхгүй.#СХДүүрэг_Эмнэлэг гэсэн байна. Үүн дээр олон жиргээчид талархалтай хүлээн авч сэтгэгдлээ илэрхийлж байсан.

 

Орхон аймгаас нэгэн жиргээч мэдээлэв. Жиргээч Эрдэнэтэд байгаа жиргээчид яг одоо очоод хараарай, яаж ч хичээн ухаанаа хөвчлөн бодсон утгагүй ажил өрнөөд байх юм,

айран залуухан шинэс модод минь, ингээд л нэг шөнө олноороо тайруулах гэж 30 жил найган найган ургасан юм гэж үү, даанч харамсалтай байна. Ядаж нүүлгэн шилжүүлэх арга байдгийг яагаад хэрэглэсэнгүй вэ? удаа дараа асууж тодруулахад хариу өгөөгүй байж байгаад шууд тайрч орхидог. Ёроолоор нь алхаж явахад хамт буй нь мэдрэгдэх тэр амьд бодгаль усан татлага, уран хажлага хайран шинэс модод минь сүүдэргүй болов. Төрөхөөс намайг тэврээд ижий аав 2 минь энэ л замаар гэртээ харьж явахад эдгээр сайхан шинэснүүд бас л нялх байсан юм гэнэ лээ. Би холбогдож газар нь очиж хэл ам хийхгүй, харин огтлуулсан модны шүүс урсах хожуул дээр очиж үүний хариуг авч өгөхийг бурханаас гуйж залбирах болно! Тайрч танахыг балга бензинээр л дөнгөнө, тарьж ургуулахад харин хичнээн хэцүү хичнээн урт хугацаатай хэрэгтэй билээ дээ. Байранд усан оргилуур байсаар байтал дахиж 1-ийг нэмж барив, 2-уулаа ажиллахгүй, 1-ий нь элсний талбай болгоё гэхэд үл хэрэгсэж байна. Орон нутаг төсвөө захиран зарцуулах нь сайхан ч иргэдээ сонсдоггүй явдал нь олон асуудал дагуулна, дүр эсгэсэн коммуниз гэж энэ дээ.  Шарилжаа танахдаа хойрго атлаа мод тайрахдаа ямар ч шаламгай юм,. Энэ бүхнийг бухимдсандаа хэлээгүй юм шүү, маш их бодож бодож хэлэх нь зөв юм байна л гэж бодоод жиргэв, иргэн хүний хэлэх ёстой үг гэж бодов. гэж жиргээчийн бичсэнийг хүргэлээ.

 

Азийн хүчирхэг орон болох Япон, БНСУ-ын иргэд очсон газар бүртээ хог харж чаддагүй улс. Бразил улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы баг хожигдсон ч хөгжөөн дэмжигчид нь цэнгэлдэхийн хогийг түүж гарсан үйлдэл өнгөрсөн сард дэлхийн хэвлэл мэдээллээр олонтоо цацагдсан. Тэгвэл өчигдөр Өмнөд Солонгооос ирсэн хүүхдүүд Чингисийн талбайд хог түүж явсан нь монголчуудад олон зүйлийг бодогдуулаад авлаа. Жиргээч @Narangoo_Kh Талбай дээрх хогийг түүж яваа Солонгос хүүхдүүдтэй таарав, Монголчууд хаана байна аа? Гэртээ эзэн болж чадаж байна уу?  гэж бичсэн нь олон иргэдийг сэтгэгдлийг авлаа. Нээрээ бид хаана явна? гэх асуултыг иргэд бүр дор бүрнээ тависаар үлдлээ.

 

Энэ өдрийн гэрэл гэгээтэй мэдээлэл бол Сэлбийн голын орчин байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав “Анх уг тохижилтын ажлыг Сэлбэ голын дагуу бүхэлд нь хийхээр төлөвлөж байсан хэдий ч энэ ажлын явцад хийсэн судалгааны үндсэн дээр өөр хямд, эко технологиор хийх боломжууд шинээр бий болж байна. Тиймээс эхний ээлжинд 350 метр газрыг тохижуулж дууслаа. Манай байгууллагын зүгээс гадны орнуудад энэ чиглэлээр судалгаа хийж үлдсэн хэсгийг хэрхэн тохижуулах талаар санал, төсөл боловсруулж байгаа” хэмээн ярилаа. (ikon.mn)

Үнэхээр шинэчлэгдсэн Сэлбийн зургийг харсан жиргээчид нэг ч газар ийм болж байгаа нь сайн хэрэг гэцгээж байв. Жиргээч @Ochbadral Сөүлийн горхиноос хамаагүй дээр Сэлбэ гол минь ийм гоё болжээ. Одоо бохирдуулалгүй цэвэр байлгах нь бидний үүрэг дээ. гэж энэхүү фотог орууллаа.

 

Сумын тэгш ойн баярууд хараахан дуусаагүй байна. Ирэх наймдугаар сард Булган, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Увс болон Ховд аймгуудад сумдын тэгш ойн баяр болох аж. Тодруулбал, Булган аймгийн хувьд энэ зун Хишиг-Өндөр  сумын дунд сургуулийн 90 жилийн ой болон Хан уулын тахилга буюу Манлай уяач Д.Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох аж. Манлайн мялаалга Булган аймгийн шигшмэл морьдыг тодруулах уралдаан болж буйгаараа онцлог бөгөөд аймгийн бүсийн статустай аж.

Мөн Говь-Алтай Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийнхээ тэгш ойг наймдугаар сарын 1-3-ны хооронд тэмдэглэх, Ховд аймгийн Мандал, Цэцэг сумын 90 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 3,4-нд болох аж.

Өмнөговь  аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 8-нд нэг өдөр болох бол Увс  Зүүнхангай, Завхан, Ховд Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн баяр наадам  7-р сарын 16-наас  8-р сарын 4-ний хооронд болох аж.

Дорнод аймагт Халхгол сумын 90 жилийн ой, Вангийн Цагаан уулын тахилга наадам баяр наадам наймдугаар сарын 16, 17-нд болно. Түүнчлэн энэ жил Халх голын ялалтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд наймдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх ч морь уралдахгүй аж. Ингэснээр энэ жилийн орон нутгийн наадам өндөрлөнө. Энэ удаад нэгэн жиргээчийн орон нутгийн наадамд үзсэн сонирхолтой агшныг хүргэж байна.

Сумын наадам л үзүүштэй юм даа.

Нээрээ үзүүштэй агшныг ч яалтай нь билээ дээ. Зарим жиргээчид ийм мэх байдаг уу, энэ боксын тэмцээн үү, эсвэл гэсэн олон асуултыг тавьж байлаа.

Ингээд зарим жиргээчдийн бичлэгээс хүргэвэл: ТҮЦ машинаас 3 хужаа юуны ч юм тодорхойлолт авч байхыг харлаа!!! Цүнхнээсээ иргэний үнэмлэх гаргаж ирж байна, хоорондоо хужаагаараа яриад, инээлдээл. МОНГОЛХОН@munkhchimeg5 За тэр солонгосууд чинь Од харна гээд шене унтдаггүй гадаа зогсдог золигнууд байналэээ, ХАЛХАН @xalxan жинхэнэ хайр хэзээч явдаггүйм гэнэ лэээ, Sociologist@zorigt8 7хоногийн турш 5 дахийг хvлээж, сарын турш цалин хvлээж, жилжин зуныг хvлээж, бvх насаараа аз жаргал хvлээж амьдаржийна даа #гэнээ гэж сэтгэгдлээ бичиж байлаа.

Мөн шагналын урамшуулалын талаар жиргээчид Sukhee@tomorsvkh 6m Адарсүрэнд өгөөгүй Алтангадасыг Гантогоод өглөө, айлын авгайг уяан дээр нь шагналаа Төр хэний хармаанд багтаад бна? Явуулын ТҮЦ шг жижиг ТӨР гэсэн байна.

Идэвхтэй жиргээчдийн нэг Б.Ганчимэг сэтгүүлч@ganchimeg6163 Санал бодлоо хуваалцаж сураагүй хүн юуг ч цаашдаа хуваалцаж сурахгүй. Хувааж..өгч сураагүй амьдрал ямар гунигтай бол.

Аанхаа@Aanxaa 3h

Мотоцикл битгий yнаа, хотод битгий ир, мах хямдхан зар, хүүхдээр битгий морь yралдyyл… хөдөөнийхэнд нээрээ заах шиг болноо хотынхон. гэсэн байна.

 

Өнгөрсөн оны зунаас эхэлсэн төгрөгийн уналт өнөөг хүртэл үргэжилсээр байгаа билээ.  Ханшийн савалгаа, инфляцийн өсөлт эдийн засагт багагүй дарамт учруулж, макро, микро эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон тул төв банкнаас  мөнгөний бодлогыг хатууруулж буйгаа дуулгав. Төгрөгийн ханш суларсаар байгаагийн шалтгаан нь Монголд орж ирэх гадаад валютын хэмжээ нэмэгдэхгүй байгаатай холбоотой гэдгийг Монголбанкнаас өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Тэгвэл иргэд ч энэ өдөр бухимдалтай байгаа илэрхийлж байлаа.

Жиргээч Author #DD@Batsugar1 Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр манай улс хойшоо нэг алхлаа,

Чансаа@AmartuvshinD Доллараар цалин авдаг болохоор 1$=1888 болсон нь надад л сайхан юм болж байна даа :D,

Shinebayar.O@Shinebayar Одоо сангийн тэлэх бодлого хэрэгтэй гэж бодном, за надаас мундаг улсууд байдаг биздээ хэхэ,

Oyuka @oyukalee Н.Золжаргал: Долларын ханш 1800 орчим гэсэн ханшин дээрээ тогтворжих болов уу … ч гэх шиг. Мэдэж байгаа юм ер нь энэ хүнд алгаа гэсэн байна. 

Жиргээч Азхүү Мөнхбаяр@A3XVV Ноднин 9 сард таван жилийн дээд түвшинд хүрэв гэж байжээ гэж фотог оруулжээ.

 

Мөн гадаад ертөнцийн мэдээллээс жиргээч Чансаа@AmartuvshinD Казакстаны Алматыд ийм нэгэн ресторан нээгджээ. Зочдоо хүндэлнэ гэж жигтэйхэн, машиныг нь бүр ч 😀

Жиргээч Мөнхбат ᠮᠦᠩᠬᠡᠪᠠᠲᠤ@mnxbat Бенз унамаар байгаа бол Швед явж такси барих боломж байгаа юм байна шүү Монголчуудаа :)))

 

Тайванхүүгийн Тэрбиш@TerbishT 20m

Германд жилд 56000 хүн уушигны хавдраар өвчилж байна. Үүний 36000 эрэгтэйчүүд! Нийт өвчлөгсдийн 90% нь тамхи татдаг хvмvvc #уушигныХавдарБарКино.

 

Ингээд төгсгөлд нь эрүүл мэндийн зөвөлгөөг хүргэж байна. Элгээ хайрлая.

Сүүлийн 10 гаруй жилд элэгний өвчнүүд, хатуурал, өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан элэгний хэвийн үйл ажиллагаа болон эрт оношлогоо, эмчилгэний сүүлийн үеийн мэдээллийг олон хүмүүст хурдан хүргэх үүднээс мэдээллүүдээ бэлдсэн болно. 

Элэг нь хүний биед хоргүйжүүлэх үйл ажилагаа явуулдаг бодисын солилцоонд оролцдог  хоол боловсруулах замын эрхтэн системд хамрагддаг. 

1.Элэгний нөхөн төлжилт маш хурдан өвөрмөцөөр явагддаг онцлогтой. Энэхүү давуу тал нь элэгний вирусын болон бусад шалтгаантай хатуурал, хавдар, төрөлхийн бусад эмгэгүүдийг эмчлэх боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар нь элэгний энэ онцлог дээр үндэслэн хийгддэг төгс эмчилгээ  юм.

2. Элэгний цусан хангамжийн онцлог. Ердийн үед элэг нь 2 гол судсаар цусан хангамжаа зохицуулж байдаг бөгөөд хавдар бий болсон үед хавдрыг тэжээгч гол судаснууд нь атерийн судас байдаг. Иймд энэхүү судасжилтын онцлог нь хавдар тархах, эмчлэх арга сонгоход мөн нөлөөлдөг.

 

 

Erdenebaatar@Baatarscc

Бид инээхээ зогсоож болохгүй. Бид хөгширч бна. Хөгширхийн хирээр инээхээ больдог via Жорж Валлас "Инээцгээе" номноос.

Насан туршдаа олон аашыг минь олох гэж хичээн гараас атган амьдралын бүх нугачааг туучих хайртдаа энэ жиргээг зориулав :).

 

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж