“Эдийн засагчид, шинжээчдийн дүгнэлт Баруунаас Орост тавьсан хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар бүрэн зураглал гаргаж чадаагүй” хэмээн “The Financial Times” сонин бичжээ.
Европын холбоо энэ долоо хоногт Оросын эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг хамарсан хориг арга хэмжээг авах гэж байна. Оросын эсрэг авч байгаа арга хэмжээтэй холбогдуулан тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 1,1 гэж үзэж байснаа Олон улсын валютын сан эргэж дүгнэн, 0,2 хувь хүртэл буулгахдаа өсөлттэйгээр гаргасан байв. Мөн ОУВС Германы эдийн засгийн өсөлтийг 1,7 гэж үзэж байсныгаа 1,9 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
"Одоогийн гаргаж буй дүгнэлтүүд нь хориг арга хэмжээний эхний хоёр шатыг хэрэгжүүлж эхэлсний дараа евро бүсийн зарим орнууд тухайлбал, Германы эдийн засаг саарч эхэлсэн зэрэг олон зүйлийг орхигдуулж байна" хэмээн уг сонин бичжээ.
"Одоо хичнээн хэмжээний хий, нефть эсвэл нисдэг тэрэг тээгч худалдсанаар нь биш харин Оросын эсрэг эдийн засгийн хориг дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судлавал ухаалаг алхам болно. Европын холбооны авч хэрэгжүүлэх гэж байгаа санхүүгийн хориг ямар нөлөөтэй вэ? Энэ бүхэн дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтай юу?" хэмээн FT сонин дүгнэжээ.
"Үүний зэрэгцээ хоригийн сөрөг нөлөө Америкийн эдийн засгийнхаас илүү тусна гэдгийг Европын холбоо тооцох ёстой" гэж Европын Төв банкны зах зээлийн ажиллагааны газрын ерөнхий захирал асан Франческо Пападия хэлснийг сонин иш татжээ. "Оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээний сөрөг нөлөө бодож байснаас хамаагүй хүчтэй байна. гэхдээ түүнийг дэлхийн эдийн засаг шууд мэдрэхгүй бай"х хэмээн сонинд онцолсон байв.
АНУ болон ЕХ Крымийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Москваг Украины дотоод хэрэгт оролцлоо гэж буруутгадаг билээ. Орос харин үүнийг үгүйсгэн, буруушаасан байр суурийг хүлээн авахгүй хэвээр. Барууны орнууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш Оросын улстөрчид болон бизнесмен, компаниудын эсрэг хэд хэдэн удаа хориг арга хэмжээ авч, хязгаарлалтаа өргөжүүлнэ гэж заналхийлсээр байна. Эдгээрийн хамгийн сүүлд хэрэгжүүлсэн нь долдугаар сард авсан хориг арга хэмжээ болов.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР