АНУ-ын Сангийн яам.Фото: Karen Bleier / AFP
Украинд өрнөж буй хэрэг явдлын улмаас АНУ хориг арга хэмжээгээ чангатган, ОХУ-ын Москвагийн банк, Гадаад худалдааны банк, Оросын Хөдөө аж ахуйн банкны эсрэг хориг арга хэмжээ авсан талаар АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.
Америкийн иргэд болон компаниудад Оросын эдгээр банкуудад эсвэл тэдэнтэй хуулийн холбоотой хүмүүст 90 хоногоос илүүтэй зээл олгохыг хориглосон бөгөөд мөнгөний бусад гүйлгээний ажиллагааг зөвшөөрч байгаа аж. Хоригийн жагсаалтад Хөлөг онгоцны үйлдвэрийн нэгдсэн корпораци ч хамрагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР