Монголын софт теннисний холбооноос өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг зохион байгуулжээ.
2 дахь удаагийн ДАШТ-нд оролцох тамирчдын сорил тэмцээн долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Софт теннисний төв талбайд боллоо. 15, 18, 21 хүртэлх насны шилдэг 4-8 тамирчид ганцаарчилсан болон холимог төрлөөр өрсөлджээ. Тэмцээнд Төв аймаг, ЧДБТСХ, 10-р сургууль, 33-р сургуулийн өсвөрийн тамирчид оролцлоо.
Тэмцээний дүнг танилцуулья.
15 хүртэлх насанд:
Хөвгүүд:
1-р байр: А.Билгүүн
2-р байр: Б.Мөнхтулга
3-р байр: Н.Буяндорж
Охид:
1-р байр. А.Мөнх-Учрал
2-р байр: Б.Энхзул
3-р байр М.Долгормаа
16-18 нас:
Хөвгүүд:
1-р байр: Г.Төмөр
2-р байр: Э.Тэлмэнбаяр
3-р байр: А.Тэмүүжин.
Охид:
1-р байр: Б.Норовсүрэн
2-р байр: М.Амартүвшин
3-р байр: Э.Солонго
21 хүртэлх насанд охидоос О.Баднаагарав, хөвгүүдээс Э.Цэлмэн нар шалгарчээ.
Софт теннисний хоёр дахь удаагийн өсвөр, залуучуудын ДАШТ-н ирэх арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Энэтхэгийн Ахмадабад хотноо болно.
Манай тамирчид 2011 онд БНСУ-д болсон анхны ДАШТ-ээс 15 хүртэлх насанд эрэгтэй хос хүрэл медаль, эмэгтэй ганцаарчилсан төрлөөс бүсийн мөнгөн медалийг хүртэж байжээ.
Ч.БОЛ