“Сэтгэл судлалын бага тайлбар толь” ном хэвлэгджээ. Уг ном нь сэтгэл судлалын шинжлэх ухааны хамгийн их, түгээмэл хэрэглэгддэг 700 гаруй нэр томъёо, 300 орчим гадаадын нэрт эрдэмтэн, судлаачдын намтар, бүтээлийн тайлбарыг багтааж, 100 гаруй өнгөт зураг, дүрслэлээр баяжуулжээ. Нэр томьёо бүрийг англи, орос хэлнээс орчуулж хадсан нь ихээхэн ач холбогдолтой болжээ. МУИС-ийн багш, доктор М.Дэлгэржав, судлаач доктор Б.Батсайхан нар номыг эрхэлж, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хянан тохиолдуулсан байна.
“Сэтгэл судлалын бага тайлбар толь” бүтээл нь сэтгэл судлал, боловсрол судлал, багшийн мэргэжлээр суралцаж байгаа боловсролын бүх түвшиний хүмүүст зориулагдсан ном юм. Тус толь бичиг нь анхны хэвлэлт учраас номын дэлгүүрүүдийн худалдаанд ихээхэн эрэлттэй байгаа ажээ.
Та номтой холбоотой санал хүсэлтээ 99108458 утсаар буюу МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхмийн хаягаар хүргэх боломжтой юм байна.