Хөвсгөлийн ахмадууд сувилалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн ахмадууд сувилалтай боллоо

Хөвсгөл аймгийн Хатгал суманд ахмадын сувилал байгуулагдсан байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд ахмадууд сувилалд амрах боломж бүрджээ. Жилдээ 1500 ахмадыг хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан дээрх сувилал нь сард 45-50 иргэнийг сувилах боломжтой аж.

Уг сувилалыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санаачлан байгуулсан бөгөөд нийт 60 сая төгрөг зарцуулагджээ. Харин сая ашиглалтад орсон даруйд аймгийн Халамж үйлчилгээний газарт хариуцуулж өгсөн аж. Тиймээс ахмадууд уг сувилалд амрахдаа Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний хэлтэст хандах юм байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сувиллын үйл ажиллагааг стандартынх нь дагуу хэрэгжүүлэх ёстой шүү гэх зөвлөгөөг ч өгсөн аж.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, агаар нь эмчилгээ болсон газарт сувилалтай болсондоо нутгийн ахмадууд сэтгэл өндөр байгаа юм. Тус аймгийн хэмжээнд сувилалын газар хэд хэд бий ч ахмад настанд зориулсан сувилал байдаггүй байжээ. 

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж