Үндэсний урлагаар бахархах нэгэн үдэш наймдугаар сарын 2-нд болох гэж байгаа билээ. Доргио залуусын хэмнэлтэй үндэсний урлагийг хослуулах үдшийн цэнгүүнд урлаг, соёлын уран бүтээлчид оролцож, орчин үеийн хөгжим, монгол үндэсний хэмнэлийг илэрхийлсэн сонирхолтой үдшийг хамт өнгөрүүлэх аж.
Тухайлбал, “Sweetymotion” хамтлаг, найруулагч Д.Ангараг, “Хувьсал” продакшны уран бүтээлчид зэрэг үндэсний соёлыг дээдлэгч олон залуус “Хэмнэл” шоуг сонгон ирэхээр болжээ. “Үндэсний хэмнэлд нэгдэцгээе” уриатай партинд мөн мэргэжлийн зураач нар оролцож, хөнгөлөлттэй үнээр хөрөг зурж үйлчлэх зэргээр олон сюрприз бэлдсэн гэнэ.
Дашрамд сануулахад, та “Хэмнэл” шоунд өөрийн үндэсний хувцас, гоёл чимэглэлээр гангарах юм уу, үндэсний онцлог харуулсан ямар нэгэн зүйлээр гоёхыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа ажээ.
Доргио, цоглог, үндэсний хэмнэлд нэгдэж, өдрийг сайхан өнгөрүүлцгээе.
Э.ТЭКҮ