Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Гацалт хийнэ

Өнөөдөр 13:40  цагт "Ядаж уучлалт гуйгаач" сэдвийн дор Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан "гацалт" зохион байгуулна.

Гацалт буюу “Flash mob” гэдэг нь тодорхой цаг хугацаанд олноороо ямар нэгэн үйл хөдлөл, үйлдэл хийхийг хэлдэг бөгөөд энэ нь санамсаргүй байдалтайгаар буюу ямар нэгэн ижил дүрслэлийг гаргадаг байна. Энэхүү арга хэмжээ нь цаанаа ямар нэгэн санааг илэрхийлдэг бөгөөд бусад олон оронд янз бүрийн хэлбэр, утга агуулгаар зохиогдож байжээ.

Энэхүү үйл ажиллагаа Сүхбаатарын талбайн хойд хэсэгт яг 13:40 цагаас эхлэх бөгөөд 13:45-д дуусна. Зохион байгуулагчдын зүгээс дөрвөөс дээш хүн бөөгнөрч гацахгүй, гацахдаа эхлэх болон дуусах цагаа яг барих, талбай дээр эхлэх цагаасаа 10 минутын өмнө ирэх, ямар ч уриа лоозон байх шаардлагагүй хэмээж байна. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, олны танил зарим хүмүүс оролцох аж.
 
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж