Уильям нар спортын арга хэмжээг сонирхжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.29-нд нийтлэгдсэн

Уильям нар спортын арга хэмжээг сонирхжээ

Уэльсийн хунтайж Чарльзийн том хүү Уильям, Кэтрин Миддлтон нарын бяцхан ханхүү Жорж Александр Луис энэ сарын 22-нд нэг нас хүрсэн билээ.

Тэгвэл энэ долоо хоногт Шотландын Гласгов хотноо дөрвөн жилд нэг удаа болдог хамтын нөхөрлөлийн орнуудын наадам эхэллээ. 20 дахь удаагийн наадамд Их Британи, Канад, Австрали зэрэг 58 орны төлөөлөл оролцож байна. Энэ сарын 24-нд болсон нээлтийн ажиллагаанд Их Британы хатан хаан II Элизабет хүрэлцэн ирсэн бөгөөд тэмцээн 11 хоногийн турш үргэлжлэх аж.

Өчигдөр буюу энэ сарын 28-нд тус тэмцээний зарим төрлүүдийг Кембрижийн гүн ханүү Уильям, Уэльсийн ханхүү Харри болон Кэтрин Миддлтон нар үзэж сонирхжээ. Тэд усан спорт болон бөмбөгтэй хоккей зэрэг спортын төрлүүдийг үзэж сонирхсон байна. Тэдний фото агшнаас хүргэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж