Боксчид &#34China open&#34 тэмцээнээс дөрвөн медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.29-нд нийтлэгдсэн

Боксчид &#34China open&#34 тэмцээнээс дөрвөн медаль хүртжээ

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулсан "China Open" олон улсын тэмцээнээс манай боксын хоёрдугаар шигшээ баг амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Нийт 17 орны тамирчид оролцсон тус тэмцээнээс 69 кг-д өрсөлдсөн О.Батзориг мөнгөн медаль хүртсэн бол 49 кг-д ОУХМ Г.Ариунболд, 60 кг-д Б.Жавхлан, 54 кг-д Э.Идэрхүү нар хүрэл медаль хүртжээ.

Дашрамд, ирэх наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт "Olgii cup-2014" олон улсын нээлттэй тэмцээн болно. Тус тэмцээний бэлтгэл ажилтай Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин "Бээжин 2008" олимпийн аварга, Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлэгч Э. Бадар-Ууган энэ сарын эхээр танилцсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж