Америкын FBI-ын сайт дээр гарсан сэрэмжлүүлгийг сая уншлаа.
1. Хулхи үнэртэй уснууд DEHP гэдэг бодис агуулснаар үнэр оруулах гэж хольсон олон бодис шингэнийг давхарга үүсгэхгүй хадгалдаг. Туулайнд арьсан дээр нь 24 г/кг түрхэхэд цочмог гүн хордлогонд ордог тийм л хортой бодис. Мөн бидний гормоны балансыг алдагдуулдаг гэдэг нь батлагдаад удаж байгаа. Тиймээс нүүрэн дээр батга гарах, эсвэл эрэгтэй таргалалт үүсэж гэдсээр таргалах нь наад захын үзэгдэл. Жирэмсэн эмэгтэй жирэмсэн үедээ хулхи ус их түрхвэл энэ бодис нь арьсаар шимэгдэж өсөж буй урагт нөлөөлдөг. Ялангуяа эрэгтэй хүүхэд бол бүр ч их өртөнө. Жишээ нь энэ эмэгтэйгээс төрсөн эрэгтэй хүүхэд үр тогтоох чадваргүй, бэлэг эрхтэн хэтэрхий богино болох, эсвэл төмсөг нь хуйхнагтаа буулгүй гэдсэн дотроо үлдсэнээс том болоод мөн л үргүй болж байгаа юм. Зөвхөн урагт ч гэлтгүй том хүнд хорт хавдар үүсгэдэг бодис шүү дээ. Хулхи үнэртэй уснууд тэр дундаа зах дээр зарагддаг граммлаж граммаар нь зардаг уснуудад хүний шээс агуулагддаг.
2. Хулхи тос, крем пүдр, бусад make up бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан Кадми, Арсеник, берилүм гэх мэт бодисыг агуулдаг. 90 оноос хойш дандаа хулхи, ямар орц найрлагатай нь тодорхойгүй зүйлс хэрэглэж ирсэн монголын 40,50 насныханд одоо хорт хавдар гэгч өвчин маш элбэг оношлогдож байгаа нь магадгүй үүнтэй ч бас холбоотой. Эдгээр бодисонд эмзэгшсэн залуу хүүхнүүдийн арьс одоо сайн ч муу ч ихэнхи бүтээгдэхүүнд харшилдаг гэж болно. Таарах бүтээгдэхүүн олдохгүй байна гэж гомдоллох хүүхнүүдтэй зөндөө л таардаг шүү дээ. Хулхи косметик псориаз өвчин, батгаших өвчнийг үүсгэдэг байна. Эдгээрээс гадна зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан их хэмжээний хөнгөн цагаан агуулдаг, хөнгөн цагаан арьсаар шимэгдэхдээ хурдан байдаг ба олон жил хулхи косметокноос хордож явснаар хөгшрөх үед Alzheimer буюу мартдаг өвчин тусгана (Notebook кинон дээр гардаг мартдаг өвчин шүү дээ). За тэгээд хулхи юм нүдэндээ ойртуулаад бүр ч дэмий. Стандартын дагуу савлаагүйгээс хортой нян битүү савнуудад их үрждэг. Тиймээс нүдний идээт өвчин, сормуус унах, эсвэл сормуусны ургалт зогсож өмнөхөөсөө богино шингэн болох гэх мэт олон муу үр дагавартай.