Австралийн алдарт дуучин Kylie Minogue-ийн дүү Danni Minogue өнгөрсөн нэгдүгээр сард бие давхар болсноо зарласнаас хойш тасралтгүй ажиллаж, хувийн амьдрал болоод шоу бизнесийн карьераа аль алийг нь орхигдуулалгүй, зогсолтгүй ажилласаар байгаа юм. X-Factor шоуны шүүгчээр ажилладаг тэрбээр найз залуу Kris Smith-ийн хамт анхны хүүхдээ хүлээж суугаа. Хоёр долоо хоног орчмын дараа амаржих дуучин бүсгүй найз залуугийнхаа хамтаар төрөлх Мельбурн дэх шинэ байрандаа нүүж орсон байна.
Өдгөө 38 настай Dannii болон 32 настай модель Kris нар нэг сая фунт стерлингийн үнэтэй, гаднаа асар том цэцэрлэг, усан сан бүхий хоёр дахь хувийн сууц худалдан авсан юм. Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард уг байшингаа худалдаж авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Dannii-гийн эцэг, эхийн байшинд амьдарч байжээ.
С.Цэлмэг