
Төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа энэхүү семинар Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээр, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох дүрэм, журам, тавигдах шаардлага, манай улс шиг хөгжиж байгаа орнуудад олгогдож байгаа давуу талуудын талаар дэлгэрэнгүй ярилцах, санал солилцох зорилготой ажээ.
Хөдөө аж ахуйн салбарт худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад орнуудын зах зээлд нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.
Б.Энхмандах