Испанийн алдарт “Барселона” клубын баруун жигүүрийн хамгаалагч Дани Алвес багаасаа явж магадгүй байна.
“Sport.es”-ийн мэдээлж байгаагаар “Барса” өдгөө 31 настай Бразилын шигшээ багийн хамгаалагчийг 15 сая евро төлсөн багт зарахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Тус сонины мэдээлж байгаагаар Дани Алвесын “Барса”-тай байгуулсан гэрээ 2015 онд дуусах бөгөөд түүнээс өмнө зарахаар шийдээд байгаа аж.
Хэдийгээр хэд хэдэн клубээс түүнийг авах санал ирсэн ч “Барса”-д үнийн дүн нь таалагдахгүй байгаа аж. Уг нь “Барса” Алвесыг “Фиорентина”-гийн Луйс Энрикегээр солихыг хүсч байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Өнгөрсөн улиралд Дани Алвес Ла лигт 27 тоглолтод оролцож, хоёр гоол оруулсан. Мөн тэрбээр 2008 онд 29.5 сая еврогоор “Севилья”-гаас “Барса”-д ирж байсан билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn