Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Шинжи Кагава багаасаа явж магадгүй байна. Өдгөө 25 настай Японы шигшээ багийн тоглогчид цаашид яах вэ гэсэн асуулт гарч ирээд байгаа бөгөөд Луи Ван Гаал ирсэнээс хойш маш олон хагас хамгаалагч болон довтлох чиглэлийн тамирчид авч байгаа нь түүнийг ийм байдалд хүргэж байгаа хэмээн The Independent мэдээлжээ.
Тиймдээ ч Кагава багаасаа явахыг хүсч байгаа аж. Мөн “Манчестер Юнайтед” түүнийг солилцоо наймааны зах зээлд гаргахад бэлэн байгаа юм байна. Тус сонины мэдээлж байгаагаар Кагаваг түүний хуучин тоглож байсан “Боруссия Дортмунд” клуб сонирхож байгаа ажээ.
Эх сурвалж:www.mminfo.mn