Фото: Miguel Medina / AFP
Европын холбооноос ОХУ-ын эсрэг авсан хоригоос үүдэх эдийн засгийн хохирол нь ойрын хоёр жилийн дотор ойролцоогоор 100 тэрбум евро болох магадлалтай байна. Европын холбоо ч мөн тэр хэмжээгээр хохирох юм. Брюссель ОХУ-ын эсрэг салбарын эдийн засгийн багцыг ярилцаж буйг эх сурвалж EUobserver хэвлэлд ярьсан байна.
Европын хориг арга хэмжээ нь 2014 онд 23 тэрбум евро, 2015 онд 75 тэрбум евро болох юм. Европын холбооны орнууд өөрийн ээлжинд санхүүгийн зах зээл дэх Оросын хязгаарлалтын улмаас мөн зэвсэг, бараа бүтээгдэхүүн, давхар зориулалтын технологийн нийлүүлэлтийн хоригийн улмаас эдийн засгийн хохиролтой байх ажээ.
EUobserver хэвлэлийн эх сурвалж Европ нь Оросоос хариу хориг гарна гэсэн хүлээлттэй байна. Еврокомиссийн үнэлгээгээр, Европын холбооны хохирол энэ жилдээ 40 тэрбум, ирэх жилд 50 тэрбум евро болох ажээ. Оросын эсрэг хориг арга хэмжээнд Итали мэтийн эмзэг орнууд нэрвэгдэх аюултай гэнэ. Европын холбооны төлөөлөгч нарын Хорооны хуралдаан дээр өмнөд Европын улс орнууд Орост тавьсан хориг арга хэмжээний улмаас үүсэх сөрөг үр дагаврыг тооцох хэрэгтэйг анхааруулсан байна.
Германы эдийн засгийн Зүүн хорооны үнэлгээний дагуу хориг арга хэмжээ нь Герман-Оросын худалдаа хамаардаг үйлдвэрүүдийн 350 мянган ажлын байрыг хөндөх аюултай байгаа гэнэ. Хорооны дарга Экхард Кордес өмнө нь хэлэхдээ хохиролтой ч гэсэн хориг арга хэмжээг дэмжинэ гэсэн байна.
Европын холбооны байнгын төлөөлөгчдийн хороо долдугаар сарын 24-ний өдөр Орос, Украины 15 иргэн, 18 байгууллагыг өмнөх хоригтоо нэмэн оруулсан байна. Долдугаар сарын 17-нд АНУ Оросын эсрэг хориг арга хэмжээний гурав дахь багцыг хэрэгжүүлж эхэлсэн ба тэр нь Оросын эдийн засгийн зарим салбарыг хамруулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР