Арилжааны банкууд болон "Найман шарга" зах дээр өчигдөр 1867 төгрөгөөр зарагдаж байсан ам.долларын ханш нэг өдрийн дотор 10 төгрөгөөр нэмэгдэж 1877 төгрөг болов.
Ийнхүү нэг хоногийн дотор 10 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг огцом өсөлт юм. Тиймээс ам.долларын ханшийг тогтворжуулах талаар дорвитойхон арга хэмжээ авахгүй бол эдийн засгийг түймэрдээд дуусах нь байна шүү гэдгийг эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн ч сануулсаар. Төв банкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1869.00 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар, 302.15 төгрөгийн хаалтын ханшаар 78.33 сая юань тус тус худалдсан байна.
М.ЯЛАЛТ