Найздаа ямар нууцаа дэлгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Найздаа ямар нууцаа дэлгэх вэ?

Бидний  хамгийн сайн найздаа ярьж, зөвлөгөө авдаг  зүйлсийн  тал хувь нь  хайр дурлал, сексийн тухай байдаг. Бид энэ удаа найздаа  итгэж ярьж болох зүйл,  зөвхөн та болон  хайртай хүний  чинь хооронд үлдэх зүйлсийн хооронд ямар ялгаа байдаг талаар өгүүлэх болно.

Одоог хүртэл дэлгэцнээ үргэлжлэн гарч байгаа дөрвөн өөр ааш авир, сонирхол мөрөөдөлтэй бүсгүйн тухай киног та лав үздэг байх. Кэри, Саманта, Миранда, болон Шарлотт нэртэй тэгээр бүсгүйчүүд долоо хоног бүр уулзаж сексийн амьдралынхаа талаар ний нуугүй ярьцгаана.  Гэсэн ч тэд нэг нэгнийхээ зөвлөгөөг огт сонсдоггүй.  Тэгвэл тэд яах гэж үүнийгээ ярьдаг юм бэ?  Гэр бүл, гэрлэлтийн зөвлөгч профессор терри Орбуч “ Эмэгтэйчүүдэд хайр дурлалынхаа амьдралын талаар хэн нэгэнд ярих хэрэгцээ байдаг. Зөвхөн хамтрагчдаа энэ тухай ярих  нь хангалтгүй. Найзууд хайр дурлалда итгэх итгэл, урам, мэдээлэл өгдөг“ гэжээ .

“Гэхдээ амандаа орсноо  ярих нь утгагүй. Ялангуяа найзууддаа бүгдийг хэлж бас болохгүй.” гэж болзооны зөвлөгч Тристан Кууперсмит ярьж байна. Ингээд бид танд эмэгтэйчүүдийн хоорондоо нууцхан шивнэдэг ярианы сэдвүүд юу болохыг хүргэж байна. 

1.    Та найз залуугаа  өөртөө тохирох цорын  ганц хүн мөн эсэхэд эргэлзэж байгаа бол

Хамгийн сайн найзаасаа асуулгүй ийм шийдвэр гаргах эмэгтэй орчин үед бий гэж үү? Хэрэв та хэн нэгэнтэй дотно харьцаатай болсон бол  хамгийн сайн найздээ энэ тухай яг одоо л хэлнэ. Энэ нь мэдээж та хоёрыг аль алиныг нь баярлуулах мэдээ. 

2.    Та найз залуугаасаа салах эсэхдээ эргэлзвэл
Үерхэж буй залуугаа сайн, муу, эсвэл уулзаж болох үгүйг шийдэхэд найзын чинь үг зайлшгүй чухал.  Мөн үүнтэй адил эргэлзсэн,үл итгэсэн, гомдсон үед салах эсэхээ шийдэхэд ч та мөн найз руугаа л гүйнэ. Хэрэв та үерхэж байгаа хүнээ найздаа зөвхөн магтаж ярьдаг бол найзад чинь түүнийг зөв төсөөлөхөд төвөгтэй болж танд тусалж чадахгүй болно. Тиймээс  найздаа түүний  тухай  сайнтай муутай  нь бүгдийг ярьж өгөөрэй. 

3.    Та найз залуутайгаа  сексийн хувьд ч тохирдог бол  
Ийм ний нуугүй яриа зөвхөн эмэгтэйчүүдийн хооронд л өрнөдөг.  Гэвч хэтрүүлэх хэрэггүй.  Зарим нэг нууцыг зөвхөн өөртөө үлдээх хэрэгтэй байдаг юм. 

4.    Таны бэлгийн амьдрал уналтад орвол  
Энэ тухай ярих хэрэгтэй гэж үү? Яах гэж?  Маш олон эмэгтэй үүнийгээ бусдад ярьж чадахгүй ганцаардаж,  бусдаас зайгаа барьж байдаг.  Гэвч найз чинь “ Эхнэр нөхрийн сексийн харилцаанд татлага түрлэг үүсдэг нь энгийн л зүйл” гэж хэлнэ.  Гэвч  ямар найздаа  энэ тухай ярьж  байгаагаа сайн анхаар. Хэрэв таны  сексийн амьдралын чинь талаархи таагүй зүйлс  бусдын чихэнд хүрвэл эр нөхрийнхөө нэр хүндийг сэвтээж, гэр бүлийнхээ бат бөх харилцаанд сэв суулгах аюултай.

5.    Та хүүхэдтэй болохыг хүсч байхад тэр  үгүй бол
Үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь үр хүүхэдтэй болох шийдвэр  зөвхөн та болон эр нөхөрт чинь хамаатай зүйл. Жирэмсэн болохыг хүсч байгаагаа найздаа хэлэх нь энгийн л зүйл мэт боловч  нөхрийнхөө юу бодож байгааг эхлээд мэдэх хэрэгтэй. Найзаасаа эхлээд зөвлөгөө авч дараа нь нөхөртэйгөө сайн ярилцах нь хамгийн  ухаалаг арга .

6.    Та гэр бүлтэй боловч өөр хэн нэгэнд сэтгэл татагдвал
Энэ бол амьдралд тохиолддог түр зуурын л үзэгдэл бөгөөд энэ талаар ярилцахад тохирох хүнийг олох нь хамгийн чухал.  Ялангуяа  өөрийг чинь ойлгож, бодлыг чинь сонсох хүн гэр бүлтэй, тогтсон амьдралтай хүн байвал сайна.  Найз чинь танд хэн нэгэнд татагдах нь түүнтэй дотносох шалтгаан биш гэж хэлэх нь гарцаагүй. Танд хэрэгтэй зүйл бол үүнийг ердийн л тохиолдол мэт  хүлээн авч толгойноосоо авч хаях юм.

7.    Та эр нөхрөө  өөрийг чинь хуурч байх вий гэж хардана
Иймэрхүү хардалт таныг галзуурахад хүргэж  мэдэх ч сайн найз  л энэ  байдлаас гарахад тусална.  Таныг сайн мэдэх хүн  л өөрийг чинь үндэслэлгүй хардаж  байгааг чинь ойлгуулж  чадна. Гэхдээ найз  чинь таны энэ  занг бусдад  дэлгэхгүй  гэдгийг та  яаж мэдэх юм бэ?

8.    Та нөхрийнхөө зарим нэг зуршлыг  гайхаад барахгүй бол  
Эрчүүдийг ойлгоход маш төвөгтэй хүмүүс.  Хэрэв тэдний этгээд зан аашийг ойлгохын аргагүй байвал  найзаасаа энэ талаар асуухаас  санаа зовох хэрэггүй.  Түүнд ч бас ийм бэрхшээл гардаг байж  мэднэ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж