Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Хамтрагч хосууд

Жижиг бизнес эрхэлдэг 5 хосын нэг нь хамт ажилладаг гэж  Business Week –д өгүүлжээ. Хайртай хосууд нэг ажил эрхлэх нь яагаад ч таарахгүй гэж зарим нь бодож болох юм. Хамт ажилладаг хосуудын харьцаа харин ч дотно байдаг бөгөөд бүхнийг хамтдаа хийдэг нь тэднийг улам ойртуулж байдаг аж.

Зохиолч, жүжигчин хосууд, Аннабелл Гурвич, Жефф Канн
Уян хатан байх:
“Бид Бродвейд тоглож, хэвлэлинй хурал хийлгэхээр Нью Йоркт хэд хоног саатах болсон юм. Жефф олон хүүхэд шуугисан,нохойтой эгчийнд маань хэд хонохыг хүсэхгүй байлаа. Түүнийг  өөр газар байна гэхэд нь би их санаа зовж байв. Харин том эгч маань надад заавал өөрийнхөөрөө байлгах гээд байлгүй болж бүтэхээрээ л бай гэлээ. Үнэхээр ч түүний зөв байсан. Уян хатан байх нь муу зүйл биш.

Сурталчилгааны вэбсайт гаргагчид, Патрициа Калфи, Ян Пикаче

Итгэл:
Нөхөр бид хоёр гэрлээд найман сар болсныхоо  дараа сайтаа нээсэн. Би урьдын адил өглөө эрт босч, нөхөр маань шөнө болтол ажиллах цагийн хуваарьтай ч бид үргэлж хам байдаг . Гэвч бид ажилгүй байх  үедээ өөр өөрийнхөөрөө цагийг өнгөрөөдөг. Бид нохойгоо нэг нэгээрээ салхилуулж, амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгээ өөр өөр төлөвлөгөө зохиодог.Бид бие биедээ хайртай бас ажилдаа ч дуртай.

Бейкерийн эзэд Жейсон, Миа Бауэр

Ажил, амьдралаа зохицуулах:
Бид 2003 онд бейкеригээ нээх үедээ дөнгөж болздог  байсан юм. Энэ хугацаанд бидний бизнесс амжилттай болоод зогсоогүй, бидний харилцаа ч бас дотноссон.  Бид ажил, хувийн амьдралаа зохицуулж сурсан нь үүнд нөлөөлсөн юм. Байнга хамт байх нь бидэнд хэрэгтэй үедээ ярилцах боломж олгож байдаг.  Бид хоёрын нэг нь амрах үед нөгөөдөө найдаж болдог. Бидний үүсгэсэн бейкери бол үүний үр дүн. Энэ бейкерийг бидний хэн нэггүйгээр төсөөлөх боломжгүй юм.

Пиво, дарсны баарны  эзэд Стив Лейберман, Жен Родригез

Ажлаасаа таашаал ав:
Бид ажилдаа мэргэжлийн  үүднээс ханддаг бөгөөд ажил биш таашаал болгохыг хичээдэг. Бид хамт амьдарч, хамт ажиллаж, хамт хөгжилдөж чаддаг. Санаа нийлэхгүй зүйл байдаг ч аль болох нэгнээ дэмжиж, хүндлэхийг хичээдэг. Хамгийн гол нь хамтдаа  байгаа  нь чухал.

Загасны үйлдвэрийн эзэд Хенри, Лиза Лавжой

Ажлаа хуваарил:
“Лиза бид хоёр заяаны ханиуд. Хамт ажилладаг нь биднийг амьдралыг илүү амар, зугаатай болгож байдаг юм. Түүнээс гадна ажлаа хуваарилж  авах нь нэг нэгнээ дэмжих хамгийн сайн арга. Би худалдаа, нийлүүлэлт, үйлдвэрлэлийг хариуцдаг бол Лиза зах зээл, санхүү, тооцоог хариуцдаг. Харин бид гэртээ байх үедээ ажлын талаар огт ярилцдаггүй. Ажил, гэр хоёр чинь хоёр өөр ертөнц шүү дээ.

“Клиф” компанийн эзэд, Гэри Эриксон, Кит Круфорд

Сайн хамтрагчид байх:
Сайн гэр бүл бий болгох нь сайн компанийг байгуулахын үндэс.Бид бие биедээ нээлттэй байж, харилцан ойлголцож, хүндэлдэг байхыг хичээдэг.  Бусад хосуудын адил бид өөр өөр сонирхолтой ч бидний энэ ялгаа биднийг нэгтгэж гэртээ, ажил дээрээ ч харилцаагаа бат бөх байлгахад тусалдаг.

Бичиг хэрэгслийн дэлгүүрийн эзэд, Минхэ, Труман Чо

Итгэлцэл:
Хамтын ажиллагааны амжилтын нууц нь бие биедээ итгэх итгэлцэл юм. Бид хэн нь сайн хийж чадахаар ажлаа хуваарилж авдаг. Хамтдаа амьдарч, хамтдаа ажиллана гэдэг үнэхээр сайхан. Бид ихэнх цагыг ажид дээрээ өнгөрүүлдэг нь харамсалтай. Гэхдээ бид амралтын өдрүүдээр хамт байж долоо хоногынхоо эрч хүчийг олж авдаг юм.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж